Фармакологийн үйлчилгээ
Тербуталин сульфатын гол үйлдэл нь амьсгалын гуурсан хоолой болон умайн миометрийн бета-2 адрено хүлээн авуурыг идэвхжүүлдэг ба зүрхний бета-1 адрено хүлээн авуурыг арай багаар идэвхжүүлдэг бета адреномиметик бэлдмэл юм. Гол үйлдэл нь бета-2 адрено хүлээн авуурыг идэвхжүүлж аденилатциклазын идэвхийг нэмэгдүүлж, эсийн доторх кальцийг багасгаж гөлгөр булчинг сулруулна. Умайн миометрийн агшилтыг саатуулна (токолитик нөлөө).
Амьсгалын гуурсан хоолой тэлэх үйлчилгээ үзүүлж бронхийн салстын хөөнгөшлийг багасгана (бронхолитик нөлөө). Ингэснээр наалдамхай цэр гадагшлах үйлийг сайжруулах ба уушгины өвчний үед элбэг тохиолддог цэр ялгаралтын клиренс буурсан байдлыг нэмэгдүүлнэ.
Харшлын медиаторууд болох гистамин, серотонины ялгаралтыг саатуулж харшилд эерэг нөлөө үзүүлнэ. Симпатомиметик аминууд нь зүрхний бета-хүлээн авуурыг цочроож үүнээс үүдэн зүрхний цохилт түргэсэж өвчтөнд тухгүй байдал үүсгэдэг бол тербуталинд энэ нөлөө маш ховор тохиолдоно.