Фармакологийн үйлдэл
ЭРА болон ДНА метаб үрэвслийн эсрэг өндөр идэвхтэйгээс Омега-3 эхэсээр дамжин ДНА ба ЕРА хүчлүүд жирэмсэн эхээс урагт нэвтэрч ургийн өсөлт бойжилтод нэн чухал үүрэгтэй.
Молинфа нь Холин, DHA, аминдэм болон эрдэс бодисыг агуулдаг. Холин нь ураг ба нярай хүүхдийн тархины хөгжилд чухал хэрэгцээтэй тэжээлийн бодис юм. Холин нь фосфолипид, фосфатидилхолин ба sphingomyelin-ий нийлэгжилд оролцдог, тэдгээр нь хүний мэдрэлийн эсийн бүрхүүлийн бүтцийн найрлагад ордог. Холин нь ацетилхолины өмнөх хэлбэр бөгөөд мэдрэлийн дамжуулах чанарт чухал ач холбогдолтой байдаг. Холин ба DHA нь жирэмсэн үед эхэсээр урагт шууд дамжин очих ба эхийн сүүгээр хөхүүл хүүхдэд шууд дамжсанаар жирэмсэн болон хөхүүл эхэд нэмэлт тэжээл болж өгдөг. Аминдэм болон эрдэс бодисууд нь жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд хэрэгтэй тэжээлт бодис юм.
ДЭМБ-ийн зөвлөмжөөр жирэмсэн эхчүүд өдөртөө ДНА-хэмжээ нь 200 мг-аас багагүй хэрэглэхийг заасан байна. ДНА хэрэглэснээр зулбалт, дутуу төрөлт, хэвлий дэх ургийн дутуу хөгжил, эхсийн дутуу хөгжлөөс хамаарсан цусны өвчнүүд, төрөлтийн дараах сэтгэл санааны гутралаас хамгаалдаг байна. Жирэмсэн ба хөхүүл эхчүүд ДНА-тэй аминдэм хэрэглэснээр төрсөн хүүхэд нь илүү дархлаа сайтай, харшлаар өвдөхгүй, оюун ухааны хөгжил сайтай нярай хүүхдийн биеийн жин болон тархины тойрог илүү, дутуу төрөлтөөс хамгаалдагийг тогтоосон байна.
Преэклампси буюу өндөр даралттай эхчүүдэд ДНА, ЭРА хэрэглэснээр цусны бүлэгнэлт болон реологийн чанарууд буурсан байна.
Жирэмсэн эхчүүд ДНА 1200 мг тунгаар нэг сарын турш хэрэглэхэд ялтсан эдийн агреаци багасаж, цусны бүлэгнэлтийн хугацаа ихэсч, фибриногены түвшин багассан байна. Мөн эмнэлзүйн олон туршилтаар ДНА-тай аминдэм хэрэглэсэн жирэмсэн ээжийн хүүхдүүд эсэргүүцэл дархлаа сайтай, харшлын урвал үүсэх нь бага, архаг үрэвслийн өвчин тусах нь бага байсан нь батлагджээ.
Манай жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн хүнсэнд агуулагдах Омега-3 бага, мөн ДНА болон Омега-3 нь хоргүй зайлшгүй шаардлагатай нэгдэл тул Молинфа аминдэмийг өргөн хэрэглэхийг зөвлөж байна.