Найрлага
L-орнитин L-acпартат …………500мг/мл- 10 мл, №5 туншил (Японы түүхий эдээр үйлдвэрлэсэн)
Элэгний судсанд тарих 10 мл тун шилтэй эм
Найрлага:
L-орнитин L-acпартат …………500мг/мл- 10 мл, №5 туншил
(Японы түүхий эдээр үйлдвэрлэсэн)
L-орнитин L-acпартат …………500мг/мл- 10 мл, №5 туншил (Японы түүхий эдээр үйлдвэрлэсэн)
Бие махбодын хордлого тайлах, цусан дахь азотын хэмжээг багасгах, элэг хамгаалах үйлдэлтэй бэлдмэл. Ливола нь бие махбодын хүчил шүлтийн тэнцвэрийг хэвийн болгох бөгөөд элэгний өвчний үед бие махбодод аммиакийн түвшин нэмэгдсэнийг бууруулдаг бэлдмэл юм. Мөн инсулины ялгарлыг нэмэгдүүлнэ.
Орнитин болон аспартатын хагас задралын хугацаа богино 0,3-0,4 цаг. Аспартатын зарим хэсэг нь шээсээр хувирахгүйгээр ялгарна.
• Уураг задарч цусны сийвэнд чөлөөт аммиак үүсэх, элэгний архаг болон цочмог үрэвсэлт өвчин, элэгний хатуурал, элэгний өөхлөлт, элэгний үрэвсэл, элэгний оврогт (комд) орохын өмнөх байдал, элэгний өвчин мэдрэлийн хүндрэл өгөх (элэгний шалтгаант энцефалопати)
• Архины хордлогоос үүссэн гепатоз, уургийн дутмагшилд орсон (парентераль тэжээл авч байгаа өвчтөн), элэгний эмгэгийн үед аммиакийн хэмжээг бууруулах зорилгоор хэрэглэнэ.
Өдөрт 4 хүртэл тун шилийг хэрэглэх боломжтой. Ком-д орохын өмнө болон орсон үед өдөрт 8 тун шилийг өвчтөний байдлаас хамааран хэрэглэж болно. Ливолаг 0,9% NaCl –ын уусмалд уусган дуслаар хийх бөгөөд ихэнх дуслын уусмалд маш амархан уусдаг. 500 мл уусмал бүрт 6-аас ихгүй туншилийг уусган хэрэглэнэ. Хэрэв дотор муухайрах бөөлжис хүрвэл дуслын хурдыг тохируулан удаашруулах хэрэгтэй.
Бөөрний дутмагшилтай өвчтөнд хэрэглэхгүй.
Цөөн тохиолдолд ходоод гэдэс хямрах, дотор муухайрах, бөөлжих үзэгдэл илэрч болно. Пенициллин, викасол, рифампицин, диазепам, андаксин, фенобарбиталтай үл нийцнэ.
Жирэмсэн болон хөхүүл эхэд болгоомжтой хэрэглэнэ. Ливолаг хэрэглэх үед машин техниктэй болгоомжтой ажиллах нь зүйтэй.
Элэг хамгаалах эм бэлдмэл
Элэг хамгаалах эм бэлдмэл
Элэг хамгаалах эм бэлдмэл
Элэг хамгаалах эм бэлдмэл