Найрлага
Цитиколин ……………….500 мг/4 мл , № 5 туншил
Тархины үйл ажиллагаа сэргээх туншилтэй эм
Найрлага:
Цитиколин ……………….500 мг/4 мл , № 5 туншил
Цитиколин ……………….500 мг/4 мл , № 5 туншил
Цитидин 5 дифосфохолин нь хүний бие махбодын бүх эд эсэд байдаг нэгдэл бөгөөд дифосфатын гүүрээр холбогдсон цитидин ба холиноос тогтоно.
Цитиколин (цитидин 5-дифосфохолин) нь мэдрэлийн эсийн бүрхүүлийн үндсэн нэгдэл, фосфолипидийн метаболит,
фосфатидилхолины нийлэгжилтийг ихэсгэж мэдрэлийн эсийн бүрхүүлийг нөхөн сэргээж үйл ажиллагааг нь сайжруулна.
Ацетилхолины ялгаралтыг ихэсгэх замаар гэмтсэн холин идэвхт нейроныг сэргээсний үр дүнд хөдөлгөөний үйл ажиллагаа сайжирна.
Цитиколин антиоксидант нөлөөтэй тул цус харвалт, ишемийн инсультээр үүсгэгдсэн мэдрэлийн эмгэгийн хэсэгт чөлөөт
тосны хүчлийн бөөгнөрөлийг бууруулна. Тархины судлуудын торлог бүрхэвчийн үйл ажиллагааг идэвхижүүлсэнээр тархины үйл ажиллагаатай холбоотой эмгэг байдалд эерэг нөлөөлсөнөөр үр дүн гарна.
Цитиколин нь хөдөлгөөний саажилтыг багасган сайжруулж, пирамид хэлбэрийн системийн үйл ажиллагааг идэвхижүүлнэ. Цитиколин нь тархины хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулан, тархины хэвийн бодисын солилцоог хангаж танин мэдэх, сэтгэн бодох, ой тогтоолтыг сайжруулна.
• Ишемийн инсульт
• Тархины судасны гаралтай эмгэгийн үед
• Гавал тархины гэмтэл ба түүний үр дагавар
• Тархины гэмтлийн үлдэц түүний хүндрэл
• Тархины цусан хангамжийн алдагдлын архаг үе
• Тархины мэс засал эсвэл тархины гэмтлээс шалтгаалан ухаангүй байх
• Тархины цусан хангамжийн алдагдлын цочмог үе
• Мөчний дээд хэсгийн тал саажилтын үлдэцийг(гемиплеги) нөхөн сэргээх; Бага саажилт эсвэл доод мөчдийн саа нь нэг
жилийн дотор тархины цусан хангамж сайжруулах ердийн эмчилгээний явцад сэргэж байгаа үед.
• Нүдний даралт ихсэлт (Глауком)
Мэс засал, тархины гэмтэлийн үед ухаангүй байхад ихэнхдээ 500-1000мг-аар өдөрт 1-2 удаа судсанд тарих эсвэл дуслаар хийнэ. Тархины цочмог шигдээсээс болж ухаангүй байхад ихэнхдээ 1000мг өдөрт 1 удаа 2 долоо хоног судсанд тарина.
Биеийн аль нэг хэсэг саажсан үед: 1000мг өдөрт 1 удаа 4 долоо хоног судсанд тарина. Хэрэв сайжрах хандлагатай байвал дахин 4 долоо хоног эмчилгээг үргэлжлүүлэн хийнэ.
Уураг тархины үйл ажиллагааг сэргээх эм бэлдмэл
Уураг тархины үйл ажиллагааг сэргээх эм бэлдмэл
Уураг тархины үйл ажиллагааг сэргээх эм бэлдмэл
Уураг тархины үйл ажиллагааг сэргээх эм бэлдмэл