Найрлага
Serenoa repens-ын хуурай ханд…………..80 мг, №30 шахмал
Түрүү булчирхайн үрэвслийн эсрэг эм
Найрлага:
Serenoa repens-ын хуурай ханд…………..80 мг, №30 шахмал
Serenoa repens-ын хуурай ханд…………..80 мг, №30 шахмал
Ланапрост нь байгалийн цэвэр бүтээгдэхүүн. Serenoa repens буюу Пальма ползучая нэртэй эмийн ургамлаас гаргаж авсан бэлдмэл нь үрэвслийн эсрэг, шүүдэс багасгах ба эр бэлгийн дааврын эсрэг (антиандроген) нөлөөтэй. Serenoa repens ургамлын экстракт нь үрэвслийн эсрэг ба антиэксудатив буюу шүүдэс багасгах нөлөө нь циклогеназа ба 5-липооксигеназын эсрэг ингибитор нөлөөгөөр тайлбарлаж болно.
Антиандроген үйлчилгээний механизмыг бүрэн тайлбарлаагүй боловч бөөмийн экстроген ба андроген хүлээн авуурт нөлөөлдгийг илрүүлсэн байна.
Энэ эмийг хэрэглэснээр шээс ялгаралттай холбоотой зовууриуд арилна, өвдөлттэй шээх (дизури), өдөр ба шөнийн ( поллакиури), шээс ойрхон хүрэх, давсаг орчим хөндүүрлэх зэрэг зовиур арилна. Эмчилгээний 30 дахь хоногоос шээс гарах нэмэгдэж шээсний үлдэгдэл буурч, түрүү булчирхайн хэмжээ багасана.
Түрүү булчирхайн хоргүй томролтын улмаас шээс гаралт багасах үед ууна. Эмийг хоол идсэний дараа 1-2 зөөлөн бүрхүүлээр өдөрт 2 удаа (өглөө ба орой) бага хэмжээний усаар даруулж ууна. Эмчилгээний хугацааг эмнэлзүйн шинжилгээний үр дүнгээс хамааран эмч тогтооно. Энэ эмийг удаан хэрэглэхэд элэг, бөөр, булчирхайн үйл ажиллагаанд нөлөөлдөггүй. Нүүрс ус, уураг ба өөх тосны солилцоог хэвийн байлгадаг. Даралт, бэлгийн идэвх, хоолны дуршилд нөлөө үзүүлэхгүй. Энэ эмийн гаж нөлөө одоогоор бүртгэгдээгүй.
Serenoa repens ургамалд харшилтай хүн хэрэглэхгүй. Зөвхөн насанд хүрсэн эрэгтэйчүүдийг эмчлэхэд хэрэглэнэ. Энэ эмээр эмчлэхийн өмнө түрүү булчирхайн томрол нь хоргүй гэдгийг шинжилгээгээр тогтоосны дараа ууна.