Центелла азиатика эмийн ургамлыг эм болон гоо сайхны үйлдвэрлэлд өргөн хэрэглэдэг тул тарималжуулж байна. Найрлагадаа тритерпеноид сапонин полисахарид ихээр агуулдаг тул арьсны шарх, сорвийг хурдан эдгээх, арьсны целлюлитыг багасгах зорилгоор өргөн хэрэглэдэг.
Үйлдлийн механизмыг ургамлын найрлага дахь тритерпеноид сапонин полисахарид нь арьс болон булчингийн ширхэглэг эдийг нөхөн төлжилтийг идэвхжүүлэх, коллагены нийлэгжилтийг ихэсгэж, сорви болон целлюлитыг эмчилнэ.
Шарх, түлэгдэлт, мэс заслын дараах сорви, жирэмсний целлюлит, арьсны язралыг эмчлэх, урьдчилан сэргийлэх, эмчлэх, эдгээх зорилгоор хэрэглэнэ.
Е аминдэмийг арьсны арчилгааны бүтээгдэхүүнд өргөн хэрэглэдэг бөгөөд антиоксидант чанартай тул өөх, тосыг хэт исэлдэхээс сэргийлж, эсийн бүрхүүлийг тогтворжуулдаг.
Фитосом гэдэг нь ургамлын фосфолипид бөгөөд арьсанд түрхэхэд эмийн ургамлын үйлчлэх бодисын үйлчилгээг нэмэгдүүлдэг, сүүлийн үеийн арьс арчилгааны дэвшилтэт биотехнологийн ололт юм.