Фармакологийн үйлдэл
Амоксициллин нь пенициллины бүлгийн хагас нийлэг антибиотик бөгөөд грам эерэг, грам сөрөг нянгийн эсрэг үйлчилгээтэй, бета-лактамазын нөлөөгөөр задардаг. Клавуланы хүчил нь грам сөрөг бичил биетний ялгаруулдаг бета лактамазыг саармагжуулдаг, бактерийн эд эсийн ханаар нэвчиж эд эсийн дотно, гаднах бета-лактамаза ферментийн үйлдлийг зогсооно. Ийм учраас амоксициллин, клавуланы хүчлийн нийлмэл бэлдмэл нь өндөр идэвхтэй, нянгийн эсрэг өргөн хүрээний үйлчилгээтэй, ДЭМБ-ын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон. Клавамоксыг ихэвчлэн өвчин үүсгэгч нян тодорхойгүй үед амбулаторийн өвчтөнд өргөн хэрэглэнэ.