Найрлага
Лоперамид HCI……………….2 мг, № 100 шахмал
Суулгалт зогсоох эм
Найрлага:
Лоперамид HCI……………….2 мг, № 100 шахмал
Лоперамид HCI……………….2 мг, № 100 шахмал
Суулгалт, гэдэс өвдөх өвчинд хамгийн өргөн хэрэглэдэг эмийн нэг бол имопек юм. Нарийн болон шулуун гэдэсний гөлгөр булчингийн тонус, гүрвэлзэх хөдөлгөөнийг багасгадаг. Шулуун гэдэсний хуниастай хэсгийн агчилтыг сайжруулдаг. Хурдан үйлчилгээтэй ба үйлчилгээ нь 6 цаг үргэлжилнэ. Нарийн гэдэсний шингэн ялгаруулахыг багасган нарийн гэдэсний ханын ус, эрдэс, глюкозын шимэгдэлтийг хэвийн болгоно. Үйлчилгээний механизм нь гэдэсний хананд байрлах опиат хүлээн авууртай холбогдож ацетилхолин, простогландин чөлөөлөгдөхийг хориглоно.
Янз бүрийн шалтгаанаар үүссэн архаг болон цочмог (гастро энтерит) суулгалт өвчинд хэрэглэнэ.
• Насанд хүрэгсэд цочмог суулгалтын үед 4мг-аар, дараа нь суулгалт бүрийн дараа 2 мг-аар ууна. Хоногийн дээд тун 16мг
• 8-12 насны хүүхэд 2мг өдөрт 2 удаа ууна. Хоногийн дээд тун 8мг
• 2- 5 насны хүүхэд 1 мг-р өдөрт 3 удаа ууна. (2мг шахмалыг 2 хувааж)
Гэдэсний түгжрэл, бүдүүн гэдэсний цочмог шархлаат үрэвсэл, өргөн хүрээ бүхий үйлчилгээтэй антибиотик хэрэглэсний дараа бүдүүн гэдэсний үрэвсэл, жирэмсний эхний 3 сар, 2-оос доош насны хүүхдэд тус тус хэрэглэхгүй. Лоперамидийг 2 хоног уусны дараа үр дүнгүй байвал суулгалтын шалтгааныг тодруулах, үүсгэгчийг илрүүлэх, халдвар эсэхийг шалгах хэрэгтэй.
Эмийг удаан хэрэглэсний дараа толгой өвдөх, ам хатах, нойр хүрэх, толгой эргэх зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй.
Гүйлгэлтийн эсрэг эм
Гүйлгэлтийн эсрэг эм
Гүйлгэлтийн эсрэг эм