Найрлага
Аторвастатин………………….10 мг, №30 шахмал
Цусан дахь холестерин болон өөх, тос бууруулах эм
Найрлага:
Аторвастатин………………….10 мг, №30 шахмал
Аторвастатин………………….10 мг, №30 шахмал
Аторвастатин нь 3-гидрокси-3-метилглутарил-Коэнзим А (HMG-CoA) редуктазаг хүчтэй саатуулагч бэлдмэл юм. HMG-CoA редуктаза нь 3-гидрокси-3-метилглутарил Коэнзим А-аас холестерины урьдал бодис мевалоны хүчил үүсэхийг хориглодог.
Аторвастатин элгэн дэх холестерины нийлэгжил болон 3-гидрокси-3-метилглутарил Коэнзим А редуктаза ферментийг дарангуйлснаар цусны сийвэн дэх холестерин болон липопротейны хэмжээг бууруулах бөгөөд элэгний эсийн гадаргуу дахь БНЛ-ны хүлээн авуурын тоог ихэсгэснээр БНЛ-ын солилцоог ихэсгэнэ.
Хоолны дэг болон бусад эмийн бус эмчилгээ үр дүнгүй байгаа анхдагч гиперхолестеринеми болон хавсарсан гиперлипидеми, гомозигот ба гетерозигот гэр бүлийн гиперхолестеринемитэй өвчтөн ихэссэн нийт холестерин, БНЛ-холестерол, аполипопротейн В, триглицеридийг багасгах зорилгоор хэрэглэнэ.
Зүрх судасны эмгэгийн хүндрэлээс сэргийлэх: Артерийн даралт ихэсдэг өвчтөн (40 нас) болон зүүн ховдлын гипертрофи (ЗХГ), ЭКГийн өөрчлөлт, инсулин хамааралгүй чихрийн шижин, захын судасны эмгэг, тархины судасны эмгэгтэй өвчтөн (өмнөх 3 сар цус хомсролын түр зуурын өвчин хөдлөл илэрсэн) буюу микроальбуминури-шээсээр уураг алдах, тамхи татах (тогтмол тамхи татдаг хүмүүс буюу сүүлийн жилийн дотор өдөрт 20 тамхи эсвэл навчин тамхи долоо хоногт 1 татсан), Триглицерид ИНЛП-ны харьцаа 6,55 (эрэгтэй) болон 60 (эмэгтэй) хүртэл насны өвчтөний зүрхний титэм судасны 1 зэргийн эмгэгтэй өвчтөн зэрэг зүрх судасны эмгэгийн 3-аас доошгүй эрсдэлт хүчин зүйл бүхий дислипидемитэй өвчтөнд хэрэглэнэ. Мөн
аторвастатиныг үхэлд хүргэх титэм судасны эмгэг болон үхэлд хүргэхгүй зүрхний булчингийн шигдээсийн эрсдэлийг бууруулах, цус харвалт, зүрхний бах зэргийн эрсдэлийг багасгах зорилгоор хэрэглэнэ.
Хүүхдэд (10-17нас):
Гетерозигот гэр бүлийн гиперхолестеринемитэй 10-17 насны эрэгтэй хүүхэд болон сарын тэмдэг нь ирсэн эмэгтэй хүүхдэд нийт холестерин, БНЛ-холестерол, аполипопротейн В-ын хэмжээг багасгах зорилгоор хоол эмчилгээний хангалттай судалгааны дараах үр дүн байгаа үед хоолны дэг дээр нэмж хэрэглэнэ. БНЛ-холестерол 190мг/ дл, БНЛ-холестерол 160мг/дл байх, зүрх судасны өвчний гэр бүлийн өгүүлэмжтэй эсвэл зүрх судасны өвчний бусад 2 эрсдэлт хүчин зүйл бүхий хүүхдэд хэрэглэнэ.
Ердийн эхлэх тун нь 10 мг-р хоногт 1 удаа хэрэглэх юм. 10-40 мг-ын тунгийн хүрээнд хоногт 1 удаа хэрэглэнэ. Бэлдмэлийг хоногийн аль ч цагт хоолноос хамааралгүйгээр хэрэглэж болно. Эхлэх болон барих тунг суурь БНЛ-холестеролын хэмжээ, эмчилгээний зорилго, өвчтөний хариу үйлдэл зэргээс хамаарч тохируулна. Аторвастатиныг хэрэглэж эхэлсний дараа буюу эсвэл тунг титрлэх үед липидийн хэмжээг 2-4 долоо хоногийн дотор шалгаж тунгийн зохицуулалт хийх хэрэгтэй.
• Яс булчингийн систем:булчингийн өвдөлт, булчингийн агчил, булчингийн эдийн үрэвсэл, булчингийн эмгэг
• Хоол боловсруулах систем: дотор муухайрах, суулгах, хэвлийн өвдөлт, хоол боловсруулах замын хямрал, өтгөн хатах, гэдэс дүүрэх, нойр булчирхай үрэвсэх
• Аторвастатин болон бэлдмэлийн найрлага дахь аль нэг бодист хэт мэдрэг хүмүүс.
• Элэгний идэвхтэй эмгэгтэй хүмүүс эсвэл трансаминазын цусан дахь хэмжээ шалтгаан тодорхойгүйгээр хэвийн дээд хязгаараас 3 дахин ихсэх.
• Жирэмсэн болон хөхүүл үе, эсвэл жирэмслэлтээс хамгаалах найдвартай арга хэрэглээгүй төрөх насны эмэгтэйчүүд.
Аторвастатиныг магни болон хөнгөн цагааны гидроксид агуулсан ходоодны хүчил саармагжуулах хөвмөлтэй хамт хэрэглэхэд аторвастатины цусны сийвэн дэх концентраци багасна. Гэхдээ БНЛхолестерол өөрчлөгдөхгүй.
Зүрх судасны өвчин эмчлэх
Зүрх судасны өвчин эмчлэх
Зүрх судасны өвчин эмчлэх
Зүрх судасны өвчин эмчлэх
Зүрх судасны өвчин эмчлэх
Зүрх судасны өвчин эмчлэх
Зүрх судасны өвчин эмчлэх
Зүрх судасны өвчин эмчлэх