Найрлага
Гликлазид………………..80 мг, № 100 шахмал
Чихрийн шижин эмчлэх шахмал эм
Найрлага:
Гликлазид………………..80 мг, № 100 шахмал
Гликлазид………………..80 мг, № 100 шахмал
Гликлазид нь нойр булчирхайн бүрхүүлийн бета-эсийн кальцийн ион ялгаралтыг нэмэгдүүлж калийн ион чөлөөлөгдөхийг дарангуйлснаар инсулины ялгаралтыг идэвхижүүлдэг. Глидабет нь глюкагоны ялгаралтыг дарангуйлах буюу инсулиныг идэвхижүүлснээр глюкозыг өөхний эд болон булчинд хүргэлтийг сайжруулж, цусан дахь глюкозын түвшинг бууруулна.
Нүүрс усны солилцоонд оролцохын зэрэгцээ цусны бичил эргэлтийг сайжруулж фибринолизийг идэвхижүүлж, тромбоцитын агрегаци болон адгезив шинжийг бууруулах нөлөө үзүүлнэ. Чихрийн шижин өвчний хүндрэлээс нүдний торлог бүрхүүлд өөрчлөлт орсон үед өргөн хэрэглэнэ. Удаан хэрэглэхэд диабетын нефропатийн үед шээсээр уураг ялгарахыг багасгадаг. β-эсийн апоптозод нөлөөлдөггүй, биеийн жинг бууруулдаггүйг олон судалгаагаар баталсан байна.
Глидабетыг нь инсулины бус хамааралт чихрийн шижин өвчний үед хэрэглэнэ. Ялангуяа диабетын микроангиопати эхлэх,
болон цусны реологийн чанар муудах үед өргөн хэрэглэнэ. Диабетын нефропатийн өвчтэй хүмүүст зөвлөдөг тэргүүн эгнээний эм юм.
Ердийн тун нь өдөрт 40-80мг бөгөөд шаардлагатай үед тунг 320мг болтол ихэсгэж болно. Тунг өдөрт 2 хувааж хооллох үед ууна.
Чихрийн шижингийн ацидоз болон кетоз гэмтлийн болон хүнд мэс заслын дараах халдвар, уг бүлгийн эмэнд харшилтай өвчтөн мөн гипогликеми, сульфонилури, жирэмсэн болон хөхүүл эхчүүд хэрэглэхгүй.
Чихрийн шижин өвчний эм бэлдмэл
Чихрийн шижин өвчний эм бэлдмэл
Чихрийн шижин өвчний эм бэлдмэл