Хэрэглэх арга
• Өдөрт 1 уутыг ууна. 1 уут бэлдмэлийг шилэн аяганд хийж дээр нь 200 мл хүйтэн ус нэмээд сайтар хутгаж ууна. Манго жимсний амттай ундаа.
• Жирэмсэн эсвэл хөхүүл эхэд хэрэглэх заалт байхгүй.
Өвдөлтийг намдаах, остеоартроз эмчлэх гол эм
Найрлага:
Глюкозамин гидрохлорид…………………………1500 мг
Хондроитин сульфат………………………………..1200 мг
Метилсульфонилметан…………………………..1000 мг
№ 10 уут
• Өдөрт 1 уутыг ууна. 1 уут бэлдмэлийг шилэн аяганд хийж дээр нь 200 мл хүйтэн ус нэмээд сайтар хутгаж ууна. Манго жимсний амттай ундаа.
• Жирэмсэн эсвэл хөхүүл эхэд хэрэглэх заалт байхгүй.
Остеоартроз өвчин нь тулгуур эрхтний хамгийн түгээмэл өвчин бөгөөд 65-аас дээш насны хүмүүсийн 60-70% хамарч байна. Эмэгтэйчүүд 2 дахин илүү энэ өвчнөөр өвдөх бөгөөд хөдөлгөөн хязгаарлалаас болж цусны даралт ихсэх болон судасны хатуурал, зүрхний цус хомсрол зэрэг зүрх судасны өвчин, таргалалт, чихрийн шижин, уушги болон бөөрний архаг өвчин, ходоод болон хоол боловсруулах замын өвчинтэй хавсардаг байна. Остеоартрозын үед өвдөгний үе өвдөж тахир дутуу болгодог. Үндсэн эмчилгээний эм нь хондроитин сульфат бөгөөд үений мөгөөрсийг хэвийн болгодог.
Хондроитин сульфат нь байгалийн глюкозаминогликан бөгөөд түүнийг хондроцин эсүүд протеогликан болгоход ашигладаг, мөн простагландины идэвхийг бууруулж синовиаль шингэнийг ферментийн идэвхийг багасгаж үений үрэвслийг эдгээдэг. Ийм учраас хондроитин сульфатыг өвдөгний болон нурууны үений өвчин эмчлэхэд өргөн хэрэглэдэг. Хондроитин сульфат нь мөгөөрсөн дахь протеогликаны нийлэгжилтийг идэвхжүүлж, мөгөөрсний гэмтлийг үүсгэдэг ферментийг дарангуйлж, чөлөөт радикалын исэлдэлтийг зогсоож, синовиаль шингэн үүсэхийг нэмэгдүүлнэ. Кохраны судалгаанытоймд зургаан сарын турш хондроитин сульфат уусан өвчтний өвдөлт багассан, хөдөлгөөн нэмэгдэж үрэвсэл намдсаныг тэмдэглэсэн байна мөн Хондроитин сульфат нь аюулгүй бэлдмэл бөгөөд 1200-2000 мг хэмжээгээр уухад 97% нь ямарч гаж нөлөө гараагүй, 3% бага зэргийн бөөлжис хүрсэн байна.
Глюкозамин нь олон төрлийн эмчилгээний идэвхтэй бөгөөд хондроцит эсийн протеогликан болон гиалуроны хүчилийн нийлэгжилтийг идэвхжүүлдэг. Протеогликан болон гиалуроны хүчил нь мөгөөрсний матриксын гол бүрэлдэхүүн хэсэг юм. Мөгөөрсийг гэмтээдэг коллагеноза, аггреканаза, фосфолипаза А-2 зэрэг энзимын идэвхийг дардаг гиалины мөгөөрсний матрикс дахь усыг тогтоож механик бат бөх чанарыг нэмэгдүүлдэг байна. Глюкозамин хондроитины хүчлийн нийлэгжилтэд оролцдог хүхрийг тогтоох процессыг өдөөж өгдөг. Глюкозаминогликаны нийлэгжилт идэвхжиж, протеогликаны сульфидын эфир нь мөгөөрсний матриксад ус тогтохыг нэмэгдүүлж мөгөөрсний уян хатан чанарыг сайжруулна. Кохраны судалгааны тоймд глюкозамин нь маш аюулгүй бөгөөд үр дүнтэй гэдэг нь батлагдсан. Гурван жилийн турш глюкозаминыг 1500 мг өдөрт нэг удаа уусан болон плацебо бүлгийг харьцуулахад үений хоорондох зай нь 0,12 нм ихэссэн байхад плацебо бүлэгт 0,24 нм багассан байсан. Бас нэг судалгаанд өвдөгний үе солих хагалгаанд орсон өвчтнийг харьцуулан судалсан байна. 1500 мг глюкозаминыгөдөрт 1 удаа 12 сараас 5 жилийн турш уусан болон плацебо уусан давхар нуувар 2 бүлгийг харьцуулан судлахад глюкозамин уусан бүлэгт үе солиулах мэс засал хийлгэсэн өвчтөний тоо 57%-иар бага байсан байна. Олон судалгаагаар глюкозаминыг олон жил хэрэглэхэд цусан дахь глюкоз нэмэгдэхгүй инсулиний дөжрөл үүсэхгүй, цусны даралт ихсэхгүй, өөх тосны түвшинг нэмэгдүүлэхгүй, хорт хавдараар өвдөх нь 13% бага, ерөнхий нас баралт 18% бага байсныг Кохраны тоймд тэмдэглэсэн байна.
Глюкозамин гидрохлорид…………………………1500 мг
Хондроитин сульфат………………………………..1200 мг
Метилсульфонилметан…………………………..1000 мг
№ 10 уут
Үе мөчний өвчин
Үе мөчний өвчин
Үе мөчний өвчин
Үе мөчний өвчин
Үе мөчний өвчин
Үе мөчний өвчин