Фармакологийн үйлдэл
Виферрон олон төрлийн аминдэм, эрдэс бодис, аминхүчил, лизин агуулсанаараа хүний биед зайлшгүй шаардлагатай, эрүүл оршин амьдрахад нэн чухал бэлдмэл юм. А аминдэм нүдний хараа сайжруулах, халдварт өвчнөөс сэргийлэх, биеийн эсэргүүцлийг нэмэгдүүлэх, антиоксидант нөлөөтэй тул судас хатуурлыг удаашруулж, хорт хавдраас урьдчилан сэргийлнэ. Д аминдэм рахитаас болон ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлнэ. В1, В2, В6 аминдэмийн иж бүрдэл нь мэдрэлийн системийн үйл ажиллагааг сайжруулж улаан эсийн үүсэл, эсрэг биес үүсэх үйл явцыг хурдасгаж илчийн солилцоонд оролцон мэдрэлийн ядаргааг эмчилнэ. В12 аминдэм цус төлжилтийг эрчимжүүлж анхаарал төвлөрөлтийг сайжруулна.
С аминдэм биеийн эсэргүүцэл сайжруулж бодисын солилцоог идэвхжүүлнэ. Төмөр нь гемоглобин үүсэх, гемоглобины хэвийн ажиллагааг сайжруулж бие махбодын хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлнэ. Е аминдэм антиоксидант шинж чанартай тул зүрх судасны зарим өвчин, хорт хавдар үүсэхээс урьдчилан сэргийлэх нөлөөтэй.
Микроэлемент кальци ясны эд эсийг бэхжүүлж, зүрхний ажиллагааг дэмжинэ. Зэс бол гемоглобин үүсэх үйл явцад оролцоно. Марганц хүний бие махбодын бүх эд эсэд агуулагдах бөгөөд мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулж булчингийн идэвхийг нэмэгдүүлнэ. Лизин судасны хананд үүсэх холестерины бөөгнөрөлийг цэвэрлэх хайлуулах нөлөөтэй мөн хоолны дуршил нэмэгдүүлнэ.