Фармакологийн үйлдэл
Нянгийн эсрэг өргөн хүрээний үйлчилгээтэй эм бөгөөд триметоприм болон сульфаметоксазолын холимог найрлагатай.
Сульфаметоксазол нь дигидрофолийн хүчлийн нийлэгжилтийг саатуулж, триметоприм нь дигидрофолийн хүчлийг ангижруулж нянгийн үржил өсөлтөд шаардлагатай тетрагидрофолийн хүчил үүсэхийг дарангуйлдаг.
Дигидрофолийн хүчил болон тетрагидрофолийн хүчил гэсэн хоёр ферментийн хүчлийн нийлэгжилтийг саатуулснаар фолийн хүчлийн үүслийг зогсоож, нянгийн эсрэг нөлөө ихсэж, үйлчлэх нянгийн хүрээг нэмэгдүүлэх, тэсвэржилт үүсгэхийг багасгадаг.
Грам эерэг болон грам сөрөг нянгууд тухайлбал: Moraxella catarrhalis, Haemophilus influenzae, Pneumocystis carinii, Toxoplazma gondii пневмоцист, ноккардий, эгэл биетэн (токсоплазм, хумхааны плазмодий, Stenotrophomonas maltophilia) зэргийн эсрэг өндөр идэвхтэй.