Найрлага
Цитиколин (цитидин 5-дифосфохолин)…………..500мг
№ 30 шахмал
Японы Kyowa Hakko Bio компанийн түүхий эдээр үйлдвэрлэсэн.
Тархины үйл ажиллагаа сэргээх эм.
Найрлага:
Цитиколин (цитидин 5-дифосфохолин)…………..500мг
№ 30 шахмал
Цитиколин (цитидин 5-дифосфохолин)…………..500мг
№ 30 шахмал
Японы Kyowa Hakko Bio компанийн түүхий эдээр үйлдвэрлэсэн.
1.Цитидин-5дифосфохолин нь мэдрэлийн эсийн бүрхүүл бүрэлдэхэд зайлшгүй шаардлагатай урьтал бодис тул мэдрэлийн эсийн гэмтсэн бүрхүүлийг нөхөн сэргээнэ.
2.Цитиколин нь мэдрэл хордуулдаг уураг болох бета амилоидыг хувирган багасгадаг. Нас ахих тутам уг уураг тархинд ихэсч хүний танин мэдэхүй, ой тогтоолт буурдаг. Брэйнактыг хэрэглэснээр бета амилойд багасаж ой тогтоолт сайжирна.
3.Цитиколин нь тархинд норэпинефрин, допамин, серотонины түвшинг ихэсгэж мэдрэлийн импульс дамжилтыг хурдасган өндөр настны ой тогтоолт, танин мэдэхүйг сайжруулна.
4.Цитиколин нь тархины шигдээсийн үед сфингомиелины түвшинг ихэсгэж холинерги мэдрэлийг хамгаалах ба мөн
холинерги мэдрэлийн өөрийгөө устгах (апоптоз) байдлаас хамгаалдаг.
ЦДФ-холин нь хүний бие махбодын бүх эд эсэд байдаг нэгдэл бөгөөд дифосфатын гүүрээр холбогдсон цитидин ба холиноос тогтоно. ЦДФхолин нь хүний бие махбодын бодисын солилцооны бүрэлдэхүүн хэсэг тул эмнэлзүйн хувьд аюулгүй гаж нөлөөгүй бөгөөд удаан хугацаагаар хэрэглэх боломжтой. Брэйнакт эмийг Японы субстанци бодисоор үйлдвэрлэсэн бөгөөд биохүртэхүй нь 90-ээс дээш хувьтайг судалгаагаар тогтоожээ. Энэ нь тарианы эмийн хэлбэртэй ижил биохүртэхүйтэй гэсэн үг.
Цитиколин эмийг анх Япон улсад 30 жилийн өмнө бүтээсэн бөгөөд оригинал нь Япон улс юм. Сүүлийн 30 жилд Баруун Европ, АНУ, Японд хийсэн судалгаагаар Ишемийн инсультын үед цитиколин нь тархины нейрон дасан зохицож хэвдээ орох нөхцөлийг бүрдүүлж, тархины эсийн өөрчлөлтийг буцааж, үйл ажиллагааг нөхөн сэргээх үйлдэл үзүүлдэг болох нь батлагдсан байна.
Мэдрэлийн эс бол эргэн сэргэдэггүй, шинээр бий болж үүсч хөгжих нь маш хязгаарлагдмал гэж байсан бол цитиколин гарч ирсэнээр түүнийг neuroprotective and neurorepair чанарын үр дүнд насанд хүрсэн хүний тархинд шинээр мэдрэлийн эс үүсдэг болохыг тогтоожээ. Үүссэн шинэ эсүүд нь үйл ажиллагаа явуулах чадвартай, хүний тархи үйл ажиллагааны хувьд нөхөн сэргээгдэж амьдралын чанар сайжрах боломжтой гэж үзэж байна.
Цитиколин (цитидин 5-дифосфохолин)-хүний бие махбодын бүх эд эсэд агуулагддаг нэгдэл бөгөөд хүний биеийн биологийн процессын метаболит гадны химийн нэгдэл биш тул удаан хугацаагаар уухад ямар нэгэн гаж нөлөө байхгүй. Уураг тархины үндсэн фосфолипид болох фосфатидилхолины нийлэгжилтийн бодис тул мэдрэлийн эсийн ханыг бүрдүүлдэг фосфатидилхолины алдагдлыг зогсоож, мэдрэлийн эсийг хамгаална. Холины эх үүсвэр тул ацетилхолины нийлэгжилтэд оролцох тирозингидроксилаза ферментийн идэвх болон дофамины ялгаралтыг нэмэгдүүлнэ. Google сайтаас авсан мэдээллээр дэлхийн 70 гаруй оронд өргөн хэрэглэж байгаа бөгөөд зарим улсад хүнсний нэмэлт бүтээгдэхүүн маягаар хэрэглэж байна.
• Брэйнакт шахмал нь хөгшрөлтөөс үүдсэн ой тогтоолт, сэтгэхүйн чадавхи удаашрах болон муудах үед ой санамжийг
сайжруулах зорилгоор хэрэглэнэ.
• Тархины гэмтлийн үеийн мэдрэлийн эсийн гэмтэлийг эдгээдэг.
• Ишемийн инсультийн үед уураг тархины үхжилийн голомтын хэмжээг багасган, харвалтын дараах дээд ба доод мөчний
саажилтын үеийн хөдөлгөөн бууралтыг багасган хөдөлгөөнийг сайжруулдаг
• Глауком, амблиопи зэрэг нүдний өвчний үед харааны мэдрэлийг хамгаалах, хараа сайжруулах зорилгоор.
• Паркинсоны өвчний үед
• Тархины мэс заслын дараа
• Тархины судасны өвчин төрөл бүрийн шалтгаант тэнэгрэл, танин мэдэхүйн өөрчлөлт
• Хүүхдийн тархины гэмтэл, хүчилтөрөгчийн дутмагшилын үед хэрэглэнэ.
• Тархины шигдээсийн хурц үед 1000 мг-аар өдөрт 2 удаа 6 долоо хоног (ухаангүй үед тариагаар, уух боломжтой үед
шахмалаар ууна.)
• Эмчилгээг дахин харвалтаас сэргийлэх зорилгоор 3-12 сарын турш үргэлжлүүлнэ.
• Хөдөлгөөний саатлын үед: 1000 мг-аар өдөрт 1 удаа 4 долоо хоног, хэрэв үр дүнтэй байвал давтан 4 долоо хоног
уулгана.
• Танин мэдэхүйн өөрчлөлтийн үед: 500-1000 мг-аар өдөрт 1 удаа 1 жил
• Хүүхдэд хэрэглэх тунг хүүхдийн нас, онцлог, өвчний хүнд, хөнгөнөөс шалтгаалж эмч тогтооно. Ихэнхдээ 100мг-аар өдөрт 2 удаа ууна.
Жирэмсэн болон хөхүүл эхэд хэрэглэхийг зөвлөхгүй.
Гэдэсний дээд хэсгээр хөндүүрлэх, дотор муухайрах, бижрүү гарах, толгой өвдөх ба толгой эргэх гэх мэт.
Уураг тархины үйл ажиллагааг сэргээх эм бэлдмэл
Уураг тархины үйл ажиллагааг сэргээх эм бэлдмэл
Уураг тархины үйл ажиллагааг сэргээх эм бэлдмэл
Уураг тархины үйл ажиллагааг сэргээх эм бэлдмэл