Фармакологийн үйлдэл
Биоплацентон нь эхэсээс (плацентаас) гаргаж авсан ханд бөгөөд биостимулятор агуулдаг тул эсийн метаболизмийн бодисын солилцоог явцыг идэвхжүүлж нөхөн төлжилтийг дэмжиж, шархны эдгэрэлтийг түргэсгэдэг бэлдмэл юм. Неомицин сульфат нь бактерийн эсрэг өргөн хүрээний үйлчилгээтэй антибиотик бөгөөд грам эерэг болон грам сөрөг нянг устгаж чадна. Гель нь хатсаны дараа нимгэн хальс үүсгэнэ. Биоплацентон нь арьсны төрөл бүрийн үрэвсэл, шархлаа, шархны эдгэрэлтийг хурдасгадаг.
Хятадын уламжлалт анагаах ухаанд шархны эдгэрэлтийг түргэсгэхийн тулд эхэсийн хандыг өргөн ашигалдаг бөгөөд ихэсийн ханд нь биологийн идэвхт бодисоор маш баялаг үүний дотор өсөлтийн хүчин зүйл, даавар ихээр агуулагдаг нь тогтоогдсон. Биоплацентон тосны найрлагад ихэсийн ханд агуулагдах бөгөөд Шинэ Зеландын түүхий эдээр үйлдвэрлэгдсэн.
Неомицин сульфат нь аминогликозидын бүлгийн өргөн хүрээний антибиотик бөгөөд грам эерэг болон грам сөрөг нянгийн эсрэг өндөр идэвхтэй. Ялангуяа идээт үрэвсэл, идээрхэг экзем, идээт шарханд өндөр эмчилгээний маш сайн нөлөө үзүүлнэ. Холголт, том талбайг хамарсан түлэгдэлт, шархны үед уураг алдалдаас сэргийлэх чухал ач холбогдолтой.