Найрлага
Лозартан калий BP……………….50 мг, № 30 шахмал
Ангиотензин II хүлээн авуурт хориг тавигч эм
Найрлага:
Лозартан калий BP……………….50 мг, № 30 шахмал
Лозартан калий BP……………….50 мг, № 30 шахмал
Ангиотензин II хүлээн авуурын пептидын бус блокатор тул АТ1 хүлээн авуурт сонгомол хориг тавина. Үүний үр дүнд ангиотензин II-ийн нөлөө багасч, судас тэлж, альдостероны нийлэгжилт буурч, ус давсны хуримтлал багасан, симпатомиметик идэвх суларч, цусны даралт буурдаг. Даралт ихсэх ба зүрхний архаг дутмагшил эмчлэхэд хамгийн өргөн хэрэглэж байгаа бэлдмэл юм. Өндөр настай, зүрхний архаг дутмагшилтай өвчтний нас барах эрсдэлийг бууруулна.
Даралт бууруулах зорилгоор хэрэглэхэд үйлчилгээ нь удаан, 24 цагаас илүү хугацаагаар үйлчилдэг тул өдөрт 1 удаа уухад хангалттай. Мөн даралт бууруулах бусад эм каптоприл, эналаприл, лизиноприл зэрэг АХФ хориглогч эм уухад илэрдэг – ханиалгах, хамар битүүрэх, булчин татах, толгой эргэх, өвдөх зэрэг гаж нөлөө
бараг гардаггүй тул энэ эмийг хэрэглэхэд нэн тохиромжтой.
Өдөрт 1 шахмалаар хооллолтоос үл хамааран өдөр бүр тодорхой цагт ууж хэрэглэнэ. Элэгний дутмагшилтай болон даралт хэт буурах эрсдэлтэй өвчтөн өдөрт 25 мг-аар ууна.
• Артерийн даралт ихсэх өвчинд нэг эмээр дагнасан (монотерапи) эмчилгээнд хамгийн тохиромжтой.
• Удаан хугацаагаар үйлчилдэг тул артерийн даралтын хэлбэлзлийг тогтвортой барих боломжтой.
• Артерийн даралт бууруулахын зэрэгцээ титэм судасны ишеми, шигдээс, зүүн ховдлын дутмагшил, гэнэтийн нас баралтыг бууруулах, захын судасны агчилт, цус харвалт зэрэгт хавсарсан эерэг үйлчлэлтэй.
Лозартан калий хэрэглэхэд артерийн даралт ихсэх өвчний хүндрэлүүдээс сэргийлэх боломжтой. Лозартанаар эмчлэхэд зүүн ховдлын томролыг бууруулах, нас баралтад хүргээгүй харвалт, зүрхний шигдээсийг 13%-иар, зүрхний шигдээс болон тархины цус харвалтын эрсдэл 25%-иар буурсан нь олон улсын LIFE судалгаагаар
тогтоогдсон байна.
Ангиотен Kalbe Farma эмийн үйлдвэрийн брэнд нэрээр хамгийн түрүүнд Улсын эмийн бүртгэлд Лозартан эмийг бүртгүүлэн манай орны эмчилгээний практикт хамгийн олон жил хэрэглэгдэж байгаа бөгөөд түүнийг даралт бууруулах эмчилгээний идэвх өндөр, гаж нөлөөгүй зэргийг эмч нар өндрөөр үнэлж байна.
Зүрх судасны өвчин эмчлэх
Зүрх судасны өвчин эмчлэх
Зүрх судасны өвчин эмчлэх
Зүрх судасны өвчин эмчлэх
Зүрх судасны өвчин эмчлэх
Зүрх судасны өвчин эмчлэх
Зүрх судасны өвчин эмчлэх
Зүрх судасны өвчин эмчлэх