Найрлага
Каолин…………………………………..986 мг/5 мл
Пектин ………………………………….22 мг/5 мл
120 мл хөвмөл
Өвөрмөц бус суулгалтыг эмчлэх эм
Найрлага :
Каолин…………………………………..986 мг/5 мл
Пектин ………………………………….22 мг/5 мл
120 мл хөвмөл
Каолин…………………………………..986 мг/5 мл
Пектин ………………………………….22 мг/5 мл
120 мл хөвмөл
Каолин ба пектин нь энтеросорбент бодисууд бөгөөд хоол боловсруулах замд шимэгдэдгүй, харин өөрийн гадаргуу дээр нян, вирус, токсиныг нэгтгэж аваад хүний биеэс гадагшилсанаар хүүхэд болон том хүний суулгалтыг зогсооно.
Алимыг шахан Пектин гаргаж авдаг тул ургамлын гаралтай полисахарид бөгөөд хүнс болон эмийн үйлдвэрт өргөн хэрэглэнэ. Хүнсний үйлдвэрт жимсний чанамал, мармелад, мөхөөлдөс хийхэд ихээр хэрэглэдэг бол эмийн үйлдвэрт пектиний иж бүрдэл (комплекс) нэгдэл үүсгэх чадварыг ашиглан хүнд металл, цацраг идэвхт бодис, нянгийн хорыг нэгтгэх тул хоргүйжүүлэх үйлчилгээг нь ашигладаг. Каолин нь цагаан шавар бөгөөд химийн найрлагын хувьд хөнгөн
цагааны усан силикат, эмийн үйлдвэр, шүдний болон 00, гоо сайхны үйлдвэрлэлд өргөнөөр ашигладаг.
Бүх төрлийн суулгалтын эмчилгээнд хэрэглэнэ.
Насанд хүрэгсдэд:
Өдөрт 3-4 удаа, 2 цайны халбагаар (10мл) суулгалт бүрийн дараа ууна. Өдрийн дээд тун 8 цайны халбага (40 мл).
6-12 настай хүүхдэд:
Өдөрт 3-4 удаа, 1 цайны халбагаар (5мл) суулгалт бүрийн дараа уулгана. Өдрийн дээд тун 4 цайны халбага (20 мл).
6-аас доош насны хүүхдэд эмчийн зааврын дагуу өгнө.
• Өтгөн хатдаг өвчтөнд хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
• Энэ эмэнд хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
• Нарийн гэдэсний түгжрэлтэй өвчтөнд хориглоно.
• Суулгалтын үед их хэмжээний шингэн болон эрдэс алддаг тул шингэн нөхөх эмчилгээ буюу оралит найруулж ууна.
• 2-оос илүү хоног өндөр халуурч байгаа бол хэрэглэхгүй. Суулгалтын үеэр 2 хоногын дараа халууралт намдахгүй бол
эмчид үзүүлэх хэрэгтэй.
• Хоол боловсруулах замд бусад эмийн шимэгдэлтийг саатуулж болох учраасуг бэлдмэлийг хэрэглэснээс хойш 2-3 цагийн
дараа бусад эмээ уухыг зөвлөдөг.
Гүйлгэлтийн эсрэг эм
Гүйлгэлтийн эсрэг эм
Гүйлгэлтийн эсрэг эм