Найрлага
Тербуталин сульфат………………..2,5 мг , 100 шахмал
Тербуталин сульфат………………..1,5 мг/ 5 мл, 60 мл флакон
Тербуталин сульфат………………..0,5 мг/мл туншил
Гуурсан хоолой тэлэх, умайн гөлгөр булчинг сулруулах эм
Найрлага:
Тербуталин сульфат………………..2,5 мг , 100 шахмал
Тербуталин сульфат………………..1,5 мг/ 5 мл, 60 мл флакон
Тербуталин сульфат………………..0,5 мг/мл туншил
Тербуталин сульфат………………..2,5 мг , 100 шахмал
Тербуталин сульфат………………..1,5 мг/ 5 мл, 60 мл флакон
Тербуталин сульфат………………..0,5 мг/мл туншил
Тербуталин сульфатын гол үйлдэл нь амьсгалын гуурсан хоолой болон умайн миометрийн бета-2 адрено хүлээн авуурыг идэвхжүүлдэг ба зүрхний бета-1 адрено хүлээн авуурыг арай багаар идэвхжүүлдэг бета адреномиметик бэлдмэл юм. Гол үйлдэл нь бета-2 адрено хүлээн авуурыг идэвхжүүлж аденилатциклазын идэвхийг нэмэгдүүлж, эсийн доторх кальцийг багасгаж гөлгөр булчинг сулруулна. Умайн миометрийн агшилтыг саатуулна (токолитик нөлөө). Амьсгалын гуурсан хоолой тэлэх үйлчилгээ үзүүлж бронхийн салстын хөөнгөшлийг багасгана (бронхолитик нөлөө). Ингэснээр наалдамхай цэр гадагшлах үйлдийг сайжруулах ба уушгины өвчний үед элбэг тохиолддог цэр ялгаралтын клиренс буурсан байдлыг нэмэгдүүлнэ.
Харшлын медиаторууд болох гистамин, серотонины ялгаралтыг саатуулж харшилд эерэг нөлөө үзүүлнэ. Симпатомиметик эмнүүд нь зүрхний бета-хүлээн авуурыг цочроож үүнээс үүдэн зүрхний цохилт түргэсэж өвчтөнд тухгүй байдал үүсгэдэг бол тербуталинд энэ нөлөө маш ховор тохиолдоно.
• Амьсгалын гуурсан хоолой багтрааны үед бронхийн булчин сулруулах, гуурсан хоолойн архаг үрэвсэл, уушгины эмфизем ба бусад уушгины хүнд өвчин, мөгөөрсөн хоолойн бөглөрөлтөт хам шинж бүхий хүндрэлтэй өвчинд бронхийн агчил үүсэхээс урьдчилан сэргийлэх болон эмчлэх зорилгоор хэрэглэнэ.
• Жирэмсний 13 дахь долоо хоног өнгөрсний дараа дутуу төрөх, үр зулбах эрсдэлээс урьдчилан сэргийлнэ.
• Анхдагч дисминорея, ургийн дистресс хам шинжийн эмчилгээнд
• Зүрхний цочмог дутмагшилд
Найретыг дараах уусмалтай хольж болно.
Глюкозын 5%, 10%-ийн уусмал, натри хлорид-0,9%, Рингерийн уусмалд концентрацийг нь 1000мл-т 5мг байхаар тооцохыг зөвлөдөг бөгөөд нэг минутад 10 дусал байх ба энэ нь 0.0025мг/мин эсвэл нэг минутад 20 дусал байх ба энэ нь 0.005мг/мин байхаар тооцно. Наирет агуулсан дуслыг 12 цагийн зайтай хэрэглэнэ. Наиретыг шүлтлэг уусмалтай хамт хэрэглэхгүй. 16-37 долоо хоногийн жирэмсэн эмэгтэйчүүдэд умайн тонус ихтэй, дутуу төрөлтөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тарьж хэрэглэнэ. Дараа нь арьсан доор хагас туншилаар өдөрт нэг тарина.
Эмэгтэйчүүдийн практикт 8 цагийн турш дуслаар удаан тарина. Найретын тариаг зарим тохиолдолд утлага хэлбэрээр хэрэглэхэд өндөр үр дүнтэй байгаа талаар туршлагатай хүүхдийн эмч нар зөвлөдөг. Гуурсан хоолойн агчилтаас сэргийлэх болон бачуурал тавигдахгүй бол 15-20 минутын дараа дахин хэрэглэнэ. Уухаар 0,05-0,075мг/кгаар тооцон 8 цагаар 3 удаа ууна.
• Симпатомиметик эмийн нөлөөнд хэт мэдрэг өвчтөн
• Бамбай булчирхайн өвчтэй хүнд
• Хамрын дайвар хөндийн үрэвсэлтэй хүнд
• Зүрхний цооролтой, тахикарди болон экстрасистолтай өвчтөнд
• Эхэс ховхорсон, умайн хүчтэй цус алдалттай өвчтөнд
• Пиелонефриттай өвчтөнд хэрэглэхгүй
Чихрийн шижин өвчтэй, жирэмсэн болон хөхүүл эхэд болгоомжтой хэрэглэнэ.
Андреномиметик эм
Андреномиметик эм