Фармакологийн үйлдэл
2-12 насны хүүхдэд зориулсан ханиадны эм. Миксафлуг хүүхэд халуурах, ханиалгах, ханиад хүрсэн үед ууна. Парацетамол нь өвчин намдаах, халуун бууруулах үйлчилгээтэй. Фенилпропаноламин амьсгалын замын салстын альфа-адрено хүлээн авуурт нөлөөлж хамар битүүрэх, нус гоожихыг багасгана.
Хлорфенирамин нь гистамины эсрэг нөлөөтэй тул харшил багасгах, нулимс гоожих, хамар, нүд загатнахыг багасгана. Декстрометорфан нь хүүхдийн хөхүүл ханиалга дарах үйлчилгээтэй ДЭМБ-ын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон эм юм.