Найрлага
Натрийн гиалуронат 0,1% ……………0.4 мл,
№ 50 виал
Тогтворжуулагч агуулаагүй хиймэл нулимс
Найрлага:
Натрийн гиалуронат 0,1% ……………0.4 мл,
№ 50 виал
Натрийн гиалуронат 0,1% ……………0.4 мл,
№ 50 виал
Нулимс ялгаруулалт багассан, нүдний эвэрлэг бүрхүүлийн эмгэгийн улмаас нүд хуурайшдаг. Энэ үед нүд аргах, нүдний хэвийн байдал алдагдах, нулимсан давхаргын өөрчлөлт зэрэг шинж тэмдгүүд үүсдэг. Ингэснээр нулимсан давхаргын, осмо-даралт ихсэж нүдний бүрхүүлийн үрэвсэл үүсдэг. Нулимсан давхарга нь муцин, усан, липидэн гэсэн үндсэн 3 давхаргаас тогтдог.
Натрийн гиалуронат нь дараах үйлдэлтэй.
• Нүдний эвэрлэг бүрхүүлд амархан тархдаг.
• Мукоадгезив ба мукомиметик үйлдэлтэй.
• Усыг хадгалах шинжтэй (ус татах, ус шингээх) Натрийн гиалуронат нь их хэмжээний усыг хадгалж усны ууршилтыг багасгаж хамгаалж нүдний чийглэг байдлыг нэмэгдүүлдэг.
• Антиоксидант үйлдэлтэй. Нүдний эсийг исэлдлийн бүтээгдэхүүн болох чөлөөт радикалаас хамгаална.
• Үрэвсэл улайлтын эсрэг эмчилгээний үйлдэлтэй.
• Ихэнх хиймэл нулимс нь тогтворжуулагч натри карбоксиметилцеллюзаг эсвэл бензалконий хлорид агуулдаг.
• Тогтворжуулагч нь нүдний салстын үрэвсэл, нулимс гоожих, нүдний эвэрлэг бүрхүүл зузаарах, нүдний салстын харшил зэрэг гаж нөлөөтэй байдаг.
• Удаан хугацаагаар олон давтан хэрэглэх тохиолдолд тогтворжуулагч агуулаагүй хиймэл нулимс хэрэглэх хэрэгтэй.
• Матафреш нь тогворжуулагч агуулаагүй тул удаан хугацаагаар хэрэглэхэд аюулгүй.
• Хэрэглэхэд тохиромжтой, нүд бүрэлзэхгүй, бага хэмжээгээр савлагдсан тул ариун чанараа алдахгүй.
• ДЭМБ-ын зөвлөмжөөр нүдний дусаалга нь тарилгын шингэншиг ариун байх шаардлагатай тул 1-2 удаагийн хэрэглээгээр савлахыг зөвлөж байна.
• Нүд цочирсон үед
• Нүд аргаж хорсох үед
• Нүд хуурайшиж ядарсан үед чийглэх зорилгоор
• Контакт линз зүүсэн үед, мөн линз удаан зүүснээс болж нүд цочирч улайх, аргах үед хэрэглэнэ.
Матафрешийг өдрийн аль ч үед хэрэглэж болно. Өдөрт 1-2 дуслаар дусаана. Өдөрт нэг виалыг хэрэглэснээр ариун уусмалыг нүдэнд дусааж нүдэнд халдвар орохоос сэргийлнэ.
Нүдний эм бэлдмэл
Нүдний эм бэлдмэл