Найрлага
Изосорбид динитрат……………….5мг, №100 шахмал
Зүрхний бах эмчлэх эм
Найрлага:
Изосорбид динитрат……………….5мг, №100 шахмал
Изосорбид динитрат……………….5мг, №100 шахмал
Органик нитрат, титэм судас тэлэх бэлдмэл. Судасны эндотелид азотын оксид үүсэхийг идэвхжүүлнэ. Изосорбид динитратын үйлчилгээ нь миокардын хүчилтөрөгчийн хэрэгцээг багасган, зүрхний титэм судас өргөсгөх нөлөөтэй тул ишеми үүссэн хэсгүүдэд цусны эргэлтийг сайжруулна. Цусны бага эргэлтийн даралтыг бууруулна. Уг шахмалыг хэлэн дороо (сублингваль) тавихад 2-3 минутын дотор уусаж, зүрхний бах өвчний өвдөлтийг даран, үйлчилгээ нь 1 цагаас илүү хугацаагаар үргэлжилнэ.
Изосорбид динитратын нөлөөгөөр вен, артери, артериол судас өргөсч зүрхэнд ирэх венийн цусны хэмжээ багасч зүрхний зүүн ховдлын дүүрэлт багасна.
• Зүрхний бах (стенокарди) өвчний хөдлөлөөс сэргийлэх ба дарах
• Зүрхний ишеми
• Зүрхний булчингийн шигдээсийн дараах үеийн нөхөн сэргээх эмчилгээ
• Зүрхний архаг дутмагшил болон зүрх, уушгины судасны даралт ихсэх үед хосолсон эмчилгээнд хэрэглэнэ.
Зүрхний бах өвчний хөдлөлийг дарахын тулд хэлэн доороо 5мг изосорбид динитратын шахмалыг тавина. Зүрхний бах өвчний хөдлөлийг урьдчилан сэргийлэх зорилгоор 10мг-аар өдөрт 4-5 удаа ууна. Үйлчилгээ хангалтгүй байвал 3-5 хоногоос эхлэн хоногт 60-120мг хүртэл тунг нэмэгдүүлж болно. Зүрхний архаг дутмагшлын үед 10-20мг-аар өдөрт 3-4 удаа бусад эмтэй хавсаран хэрэглэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацааг өвчний байдлаас хамааран эмч тодорхойлно.
Толгой эргэх, өвдөх, даралт багасах, нойр хүрэх, хөдөлгөөн удаашрах зэрэг нөлөө эмчилгээний эхэн үед илэрч болзошгүй. Даралт багатай (диастолын даралт 60мм муб, систолын даралт 100 мм мубаас бага тохиолдолд) хэрэглэж болохгүй.
Зүрх судасны өвчин эмчлэх
Зүрх судасны өвчин эмчлэх
Зүрх судасны өвчин эмчлэх
Зүрх судасны өвчин эмчлэх
Зүрх судасны өвчин эмчлэх
Зүрх судасны өвчин эмчлэх
Зүрх судасны өвчин эмчлэх
Зүрх судасны өвчин эмчлэх