Фармакологийн үйлдэл
Гуайфенезин болон цагаан гаа, бэрсүүт жүржийн ханд, гааны ханд агуулсан тул цэр ховхлох үйлчилгээтэй. Декстрометорфан нь ханиалганы төвийг дарангуйлдаг тул төрөл бүрийн хөхүүл хуурай ханиалгыг зогсооно. Хлорфенамин нь харшлын шинж тэмдгийг дарна. Гуайфенезин цэр шингэлэхээс гадна бронх болон трахейны намираа эпителийг идэвхжүүлж ханиалгыг зөөллөж цэрийг ховхолно.