Фармакологийн үйлдэл
Бромгексин нь цэр шингэлж ховхлох үйлдэлтэй. Гуурсан хоолойн ялгаруулдаг мукополисахарид, мукопротейныг туйлшралгүй болгох замаар цэрний зуурамтгай чанарыг багасгана.
Гуайфенезин нь гуурсан хоолойн салстын гадаргуйн саармаг полисахаридын ялгаруулдаг булчирхайн эсийг идэвхжүүлж хүчиллэг мукополисахарын туйлширалыг багасгаснаар цэрийг шингэлж хэмжээг нь нэмэгдүүлнэ. Гуайфенезин амьсгалын замын намираа хучуур эсийн хөдөлгөөнийг идэвхжүүлснээр ховхорсон цэрийг гадагшлуулахын зэрэгцээ салстын наалдамхай чанарыг бууруулна.