Фармакологийн үйлдэл
Броадсед нь цефалоспорины бүлгийн III үеийн антибиотик бөгөөд нянгийн эд эсийн бүрхүүлийг задалж, нянг устгадаг, өргөн хүрээний үйлчилгээтэй антибиотик. Грам эерэг болон грам сөрөг нян, тэмбүүний нян, хламид ба хөх идээт савханцарт зэргийг онцгой идэвхтэй устгадаг. Staphylococcus aureus, Staphylococcus epidermitis, Staphylococcus pneumonia, Staphylococcus pyogenes, Staphylococcus viridans, Enterobacter spp., Escherichia coli, Klebsiella, Moraxella, Neisseria gonorrhoeae, Neisseria meningitidis, Serratia spp, H.influenzae, Salmonella spp., Providencia spp, Proteus spp., Shigella spp., Citrobacter spp., стрептококк, пневмококкийн эсрэг өндөр идэвхтэй. Харин Enterococcus, Lisberia P.aeruginosa-д идэвхгүй. Булчинд тарихад 90 минутын дараа, судсанд тарихад түүнээс богино хугацаанд цусан дахь концентрац дээд хэмжээндээ хүрдэг. Цусан дахь нян устгах концентрац 24 цагийн турш хадгалагдана, лактамаза ферментийн нөлөөгөөр задардаг.