Найрлага
Карбазохром натри сульфонат……..10 мг, № 100 шахмал
Карбазохром натри сульфонат……..10 мг, № 100 шахмал
Карбазохром нь хялгасан судасны нэвчимхий чанарт хориг үүсгэж цус тогтоох үйлдэл үзүүлнэ. Карбазохром цус алдах хугацааг богиносгох боловч бүлэн үүсгэх болон бүлэн хайлуулах үйлдэлгүй. Мөн судасны тэсвэртэй байдлыг ихэсгэж цус алдах хугацааг богиносгоно. Тромбоцитод нөлөөлж, амьсгал болон цусны эргэлтийн системд нөлөөлнө. Энэ бэлдмэл паренхим болон хялгасан судасны цус алдалтад илүү нөлөөтэй бөгөөд цусны даралт, зүрхний үйл ажиллагаанд өөрчлөлт оруулдаггүй.
• Гэмтэл болон мэс заслын үед дотуур цус алдах
• Ходоод, тархи, уушги, эмэгтэйчүүдийн цус алдалт
• Мэс заслын өмнөх ба дараах цус алдалт
• Хялгасан ба жижиг артерийн судасны хэврэг байдлыг бууруулах зорилгоор
• Туяа эмчилгээ болон хорт хавдрын эсрэг эмчилгээний улмаас лейкоцит болон тромбоцит цусанд багасах үед
• Харшлын өвчнүүдийн үед хэрэглэнэ.
Өдөрт 30-90 мг-аар, хоногийн тунг 2-4 хуваан хооллохоос 1 цагийн өмнө ууж хэрэглэнэ. Даралт ихсэлт болон судас хатуурлын шалтгаант тархины цус харвалтын үед хоногт 90-120 мг-аар, 3-4 долоо хоногийн турш жижиг артери болон хялгасан судасны тэсвэртэй байдал хэвийн болтол уулгана. Удаан хэрэглэх бол хоногт 30 мг-аар уулгана.
• Харшлын тууралт илэрвэл хэрэглэхийг зогсооно.
• Ховор тохилдолд хоолны дур буурах, диспепсийн шинж илэрч болно.