Category Archives: Эрүүл мэндийн зөвлөгөө

ХҮҮХДИЙН ТУРААЛ ЮУНААС БОЛДОГ ВЭ? ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ВЭ?

МУ-ын хүний гавьяат эмч, клиникийн профессор, тэргүүлэх эмч Д.Баяраа эмчийн зөвлөгөөг бид нийтлэл болгон танд хүргэж байна.  Тураал нь хүүхдийн биеийн жин алдагдах үйл явцыг хэлнэ. Хүүхдийн тураалыг дотор нь 1-3 хүртэлх зэргээр хуваан авч үздэг. Хүүхдийн тураалын зэргүүдэд хүүхдэд ямар шинж тэмдгүүд илэрдэг талаар танилцъя. I зэргийн тураал : Мөчид, хэвлийн өөхөн жин алга […]

Рахит буюу сульдаа өвчин үүсэх үндсэн шалтгаан, хэрхэн эмчлэх вэ?

Д аминдэмийн дутагдлаас үүдэн ясанд өөрчлөлт ордог эмгэгийг Рахит буюу сульдаа гэнэ. Энэ өвчин нь хүүхдэд хамгийн их тохиолддог суурь эмгэгийн нэг юм. Суурь өвчин гэдэг нь тухайн хүүхэд тэр өвчлөлөөр өвдөхөд дараа дараачийн өвчнөөр өвдөх суурь болдог өвчнүүдийг  хэлнэ. Хүүхдэд 4 төрлийн үндсэн суурь эмгэг байдаг. Рахит буюу сульдаа Цус багадалт Тураал Суулгалт Рахит […]

ХҮЙТЭН СЭРҮҮНИЙ УЛИРАЛД ХҮҮХДИЙН ДАРХЛААГ ХЭРХЭН ДЭМЖИХ ВЭ?

     Бага насны хүүхдийн дархлааг хэрхэн дэмжих вэ? гэдэг бол өвлийн улиралд ээж аавуудын санааг зовоосон асуудлын нэг билээ. Тэгвэл энэ нийтлэлээр та бүхэндээ АУ-ны доктор, Хүүхдийн эмч Ч.Өлзийбүрэн эмчийн өгсөн зөвлөмжийг та бүхэндээ хүргэж байна. Хүүхдийн дархлаа гэдэг бол бусад бүхий л эрхтэн системийн нэгэн адил хүүхдийг төрөх үед дархлааны тогтолцоо, бүтэц, үйл […]

Хүүхдийн тархины даралт гэж юу вэ? Ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?

Сайн байцгаана уу. Сүүлийн үед эцэг эхчүүдийн анхаарлын төвд буй хүүхдийн тархины даралт гэдэг сэдвийн хүрээнд  АУ-ны доктор хүүхдийн их эмч Өлзийбүрэн эмчийг урин оролцуулж зөвлөгөө мэдээллийг та бүхэндээ хүргэж байна. ХҮҮХДИЙН ТАРХИНЫ ДАРАЛТ ГЭЖ ЮУ ВЭ? Бага насны хүүхдүүдийн дунд олонтаа тохиолддог эмгэгүүдийн нэг нь тархины даралт ихсэх гэж эмгэг бол ордог. Тархины даралт […]

Коронавирус болон COVID-19: ТА ЮУ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

COVID-19 гэж юу вэ? Коронавирус нь синус, хамар, хоолойн дээд хэсэгт халдвар үүсгэгч нэг төрөл нийтлэг вирус бөгөөд  ихэнх коронавирус нь аюултай биш юм. 2019 оны 12-р сард Хятадад тархсаны дараа Дэлхийн эрүүл мэндийн байгууллага SARS-CoV-2-ийг коронавирусын шинэ төрөл гэж тогтоосон. Энэхүү өвчний дэгдэлт нь дэлхий даяар маш хурдацтай тархаж байна. COVID-19 бол SARS-CoV-2 өвчин үүсгэгчээс гаралтай бөгөөд эмч нарын нэрлэдэг амьсгалын […]

ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМИЙН ҮЕД ДАРХЛААГАА ХЭРХЭН ДЭМЖИХ ВЭ?

    Хорио цээрийн дэглэмтэй байгаа энэ үед бид сэтгэлзүйгээ тайван, хувийн сахилга баттай байж, дархлаагаа сайжруулах нь нэн чухал байгаа юм. Covid-19 болон бусад халдварт өвчний эсрэг хамгаалалт бол дархлааны тогтолцоог хүчтэй байлгах явдал юм.  Коронавирусыг эмчлэх эсвэл урьдчилан сэргийлэх эм, дархлаа сайжруулах нэмэлт бэлдмэл байхгүй ч гэсэн хамгаалалтаа аль болох хүчтэй болгох арга […]

Төмрийн дутагдлаас үүдэлтэй цус багадалт

Тойм Төмрийн дутагдлаас үүдэлтэй цус багадалт нь хамгийн нийтлэг цус багадалт – энэ нь цусан дахь эрүүл улаан эсийн тоо багасах эмгэг юм. Цусны улаан эс нь хүчилтөрөгчийг биеийн эд эсэд хүргэдэг. Нэрнээс нь үзэхэд, төмрийн дутагдлын цус багадалт нь төмөр хангалтгүйгээс шууд хамаардаг. Таны биед агуулагдах төмрийн хэмжээ хангалтгүйгээс улаан эс хүчилтөрөгч (гемоглобин) зөөх […]

НҮД ЗАГАТНАХ ШАЛТГААНУУД, ХЭРХЭН АРГА ХЭМЖЭЭ АВАХ ВЭ?

   Нүд загатнах нь ихэвчлэн харшлын шинж тэмдэг, эсвэл харшлын гаралтай нүдний салстын үрэвсэл байдаг. Харшлын коньюнктивит нь хүүхдүүдийг бодвол насанд хүрэгчдэд илүү түгээмэл тохиолддог боловч, аль ч насныханд илэрч болно. Энэ нь цочмог эсвэл архаг хэлбэртэй байж болох ба хэр хүндээр туссанаас шалтгаалан зовхи хавагнах, нүд бүрэлзэх зэрэг нэмэлт шинж тэмдгүүд илэрдэг. Харшлын гаралтай […]

ХАМГИЙН САЙН НҮДНИЙ ДУСААЛГЫГ ХЭРХЭН СОНГОХ ВЭ?

Нүдний дусаалга хэрэглэх хэрэгтэй, гэхдээ алийг нь сонгож авахаа мэдэхгүй байна уу? Эмийн сан эсвэл дэлгүүрүүдэд нүдэнд сайн гэх олон төрлийн нүдний дусаалганы сонголтууд байдаг. Улаалттай нүд, хуурайшилттай нүд, тэр ч байтугай нүдний салстын үрэвсэлд зориулсан нүдний дусаалга гэж байна. Тиймээс таны нүдэнд илэрч буй шинж тэмдэгт тохирсон нүдний дусаалгыг хэрхэн сонгох талаар бид мэдээлэл […]

БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ ХООЛЛОЛТ ГЭЖ ЮУГ ХЭЛЭХ ВЭ?

Хүүхдийн бага нас бол цаашдын амьдралын суурь үе шат болдог. Энэ хугацаанд хүүхдийн бие бялдар, тархины хөгжил, танин мэдэхүйн хөгжил, насанд хүрэх хүртэлх нийгмийн сэтгэл хөдлөлийн ур чадварын үндэс нь тавигддаг. Зөв зохистой хоол тэжээл нь хүүхдийн тархины оновчтой үйл ажиллагааг дэмжиж өгдөг. Хүүхдийг шим тэжээлээр баялаг хүнсээр хооллосноор их тархины үйл ажиллагааны үндэс суурь […]