Найрлага
Симвастатин ВР……………….10 мг, № 30 шахмал
Цусан дахь холестерин болон өөх тос бууруулах эм
Найрлага:
Симвастатин ВР……………….10 мг, № 30 шахмал
Симвастатин ВР……………….10 мг, № 30 шахмал
Симвастатин элгэн дахь холестерины нийлэгжилтэд оролцдог 3-гидрокси-3-метилглутарил-Коэнзим А (HMG-CoA) редуктаза ферментийг дарангуйлаж, судасны эндотелийн үйл ажиллагааг сайжруулж, судас хатууруулах явцыг удаашруулдаг эм юм.
Сүүлийн 30-иад жил дэлхийн эмчилгээний практикт хамгийн өргөн хэрэглэгддэг эмэнд симвастатин, розувастатин, аторвастатин зэрэг судасны хатуурлын эсрэг эм орж байна. Эдгээрээс хамгийн хямд нь симвастатин юм.
Эдгээр эм атеросклероз, элэг өөхлөх, гиперлипидеми зэрэг эмгэгийг эмчлэх, урьдчилан сэргийлэхэд хамгийн их үр дүн сайтай юм. Симвастатин нь ДЭМБ-ын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад сүүлийн 20 жил тасралтгүй орж байгаа бөгөөд хамгийн сүүлийн буюу 2017 онд гарсан “WHO 20th Model List of Essential Medicines” (“ДЭМБ-н Зайлшгүй шаардлагатай эмийн 20-р жишиг жагсаалт”)-д статины бүлгийн эмээс ганцхан симвастатин орсон байна. (http://www.who.int/ medicines/publications/essentialmedicines/en)
Англи, Америк зэрэг оронд хийсэн судалгаагаар зүрх судасны төрөл бүрийн өвчин, зүрхний шигдээс, бах, судасны хатуурал, цус харвалт болон судасны төрөл бүрийн хагалгаа, 1, 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчтэй хүмүүст симвастатиныг удаан хугацаагаар хэрэглэхэд зүрх судасны хүндрэлээс урьдчилан сэргийлж, нас баралтыг 51 хувь бууруулж байжээ.
1990 оноос хойш статины бүлгийн маш олон эмүүд гарсан тухайлбал флувастатин, правастатин, ловастатин, симвастатин, аторвастатин, розувастатин гэх мэт. Энэ олон эмээс симвастатин, аторвастатин, розувастатин өргөн хэрэглэгдэж байна.
Симвастатинаар эмчлэхэд зүрх судасны өвчнөөр нас барах нь 18 хувь, зүрхний шигдээсээр нас барах эрсдэл 38 хувь, цус харвалтаар нас баралт 25 хувиар тус тус буурч байгааг Англид явуулсан Heart protection Study-ийн 20 мянган өвчтөнд хийсэн судалгаа харуулжээ. Өндөр настай хүмүүс симвастатиныг хэрэглэснээр Альцхеймерын өвчин болох ой ухаан муудаж зөнөхөөс урьдчилан сэргийлж байгааг сүүлийн үед хийсэн судалгааны үр дүн харуулсан байна. Энэ нь тархины цусан хангамжийг сайжруулахад симвастатины үлэмж сайн нөлөөгөөр тайлбарлагдаж байна.
Токиогийн Их сургуулийн Харшил Ревматологийн тэнхим Сагамихара эмнэлгийн ревматологийн тасаг хамтран ревматойд артриттай өвчтөнд симвастатиныг 10 мг-аар 12 долоо хоногийн турш уулгахад үений хаван буурч, гараараа юм базаж атгах нь сайжирсан байна. Цусны шинжилгээгээр СОЭ, С-урвалжит уураг, ревматойд хүчин зүйлийн үзүүлэлтүүд буурч, дархлааны үзүүлэлтүүд сайжирсан байна. Ер нь симвастатиныг бага тунгаар удаан хугацаагаар уух нь гаж нөлөө багатай, эмчилгээний нөлөө илүү, атеросклероз болон үе мөчний өвчний үед зайлшгүй хэрэгтэй эм гэдгийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөөд байна.
• Судасны хатуурал, цусанд холестерол, триглицерид , өөх тос бууруулах, зүрх судасны өвчний эрсдэлийг бууруулах.
• Титэм судасны эмгэгүүд
• Зүрхний шигдээс үүсэх эрсдэл бууруулах зорилгоор ууна.
Насанд хүрэгсэд 0.01 г (10 мг) тунгаар өдөрт 1 удаа хэрэглэнэ. Холестерины нийлэгжих урвал шөнө явагддаг тул энэ эмийг оройн хоолны дараа уух нь зохимжтой.Өдөрт 1 шахмалыг оройн хоолны дараа ууна. Удаан хугацаагаар хэрэглэснээр эмчилгээний үр нөлөө гарч зүрх судасны хүндрэлээс сэргийлнэ. Холестерины хэмжээ ихэссэн хөнгөн хэлбэрийн өвчинд 10 мг уухад хангалттай. Уг эмийг 1 сар уусны дараа тунг 20 мг болтол нэмэгдүүлж болно. Симвастатин нь холестерины хэмжээг 23% бууруулж бага нягтралтай липопротеидыг 31%, триглицеридын концентрацыг 18% багасгаж, өндөр нягттай липопротеидын, хэмжээг 9% нэмэгдүүлсэн судалгаанууд байна. Эмчилгээний үр дүн эмчилгээ эхэлснээс хойш 2 долоо хоногийн дараа илрэх бөгөөд 4-6 долоо хоногийн дараа эмчилгээний нөлөө хамгийн өндөр хэмжээнд хүрдэг. Ишеми болон гиперхолестеринеми өвчтэй хүмүүс 10-20 мг/ хоногт тунгаар удаан хугацаагаар хэрэглэвэл судасны хатуурлыг удаашруулж амьдрах хугацааг уртасгана.
Зүрх судасны өвчин эмчлэх
Зүрх судасны өвчин эмчлэх
Зүрх судасны өвчин эмчлэх
Зүрх судасны өвчин эмчлэх
Зүрх судасны өвчин эмчлэх
Зүрх судасны өвчин эмчлэх
Зүрх судасны өвчин эмчлэх
Зүрх судасны өвчин эмчлэх