Эм зүйчийн андгай тангараг

Олон Улсын Эм Зүйн Холбоо /FIP (International Pharmaceutical Federation)/-ны 74 дэх конгресс 2014 онд Тайланд улсын нийслэл Бангкок хотноо зохион байгуулагдахад Олон Улсын Эм Зүйн Холбооны гишүүн 130 гаруй байгууллагын төлөөлөл, тус холбооны гишүүн 3 сая орчим эм зүйн мэргэжилтний төлөөл нийт 1938 эм зүйн мэргэжилтэн, судлаачид оролцож  Эм зүйчийн андгай/тангаргийн загварыг батлан гаргасан билээ.

 

Эм зүйчийн андгай тангараг өргөх нь Эм зүйн мэргэжилтний ёс зүйн төлөвшилд том хувь нэмэр болж байна.

Манай улсад Олон Улсын Эмзүйн Холбооны гишүүн байгууллага болох Эм Зүйн Мэргэжлээр Төгсөгчдийн Холбооны санаачилсанаар Олон Улсын Эм Зүйн Холбооны  тангаргийн загварыг Монгол орны нөхцөлд “Эм зүйчийн андгай” болгон баталгаажуулж АШУҮИС-ийн Эмзүйн сургуулийг төгсөгчид 2015 оноос эхлэн жил бүр Эм зүйчийн андгай өргөх ёслолыг уламжлал болгон зохион байгуулдаг болоод байна.

Эм зүйчийн андгай

Эм зүйч би:
Мэргэжлийн үүрэг хариуцлага, ёс зүйгээ эрхэмлэн дээдэлж, төрийн хууль,  стандартын шаардлагыг чандлан сахиж, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө  өөрийн мэдлэг чадвараа бүрэн дайчлан зориулахаа андгайлж байна.

Би:

Эзэмшсэн мэргэжлээрээ бахархан

Мэргэжлийн ёсзүйг чандлан сахина.

Би:

Хүнлэг чанарыг дээдэлж

Хүн ардынхаа эрүүл мэнд,

Сайн сайхны төлөө зүтгэнэ.

Би:

Эрх зүйн шаардлагад нийцсэн

найдвартай, тэгш, шударга

үйлчилгээг хэвшүүлнэ.

Би:

Үйлчлүүлэгчийн эрх ашгийг

Хувийн сонирхолоос илүүд үзнэ.

Би:

Мэдлэг чадвараа тасралтгүй хөгжүүлж

Мэдээлэл, туршлагаа бусадтай хуваалцагч байна.

Би:

Эрүүл мэндийн салбарын манлайлагч байж

Залгамж хойч үеэ халамжлан хүмүүжүүлнэ.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаяг бусдад харагдахгүй болно. Заавал бөглөх талбарууд * тэмдэглэгээтэй болно.