Зегавит нь стрессийн үед үүсэх аминдэм, эрдэс бодисын дутмагшилыг нөхөн хангахуйц найрлагатай. Энэ бэлдмэлийн найрлага дахь пантотены хүчил нь стрессийн эсрэг аминдэм гэдэг нэртэй. В1, В2, В6, В12 зэрэг В-ийн төрлийн аминдэм мэдрэлийн системийн хэвийн ажиллагааг хангаж мэдрэлийн ядаргааг эмчилнэ.
Никотинамид, аминдэм С, Е өндөр тунгаар агуулагддаг учир хүний бие махбодод байгаа чөлөөт радикалуудыг багасгаж зүрх судасны өвчин, үе мөчний өвчин, хорт хавдраас урьдчилан сэргийлнэ. Найрлагад нь орсон цайр биеийн дархлаа сайжруулна.