Фармакологийн үйлдэл
Муколитик үйлдэлтэй, цэр ховхлох бэлдмэл. Бронхийн салсын булчирхайн салс ялгаралтыг ихэсгэх, цэр шингэлэх, зуурамтгай чанарыг багасгах, цэрний ялгаралтыг сайжруулах үйлдэлтэй. Бронхи уушгины шүүрлийн харьцааны алдагдалыг тэнцвэржүүлнэ.
Кларын эсийн лизосом чөлөөлөгдөж, цэрний өтгөн чанар багасна. Уушгины сурфактантын хэмжээг нэмэгдүүлж цэр ялгарах, тээвэрлэлт, гадагшлах үйлийг эрчимжүүлнэ. Амброксол цэр ховхлохоос гадна үрэвслийн эсрэг антиоксидант нөлөөтэй бөгөөд сурфактантын нийлэгжилтийг идэвхжүүлдэг. Сироп хэлбэр нь хүүхдэд ялангуяа бага насны хүүхдэд их тохиромжтой, ямар нэгэн гаж нөлөөгүй эм юм.