Фармакологийн үйлдэл
Меропенем нь карбапенемийн бүлгийн, хүний бөөрнөөс ялгардаг дегидропептидаза-1 (ДГП-1) ферментийн нөлөөгөөр задардаггүй, судсанд тарьж хэрэглэдэг өргөн хүрээний антибиотик. Имипенемаас давуу тал нь дегидропептидаза ферментийг дарангуйлагч циластатиныг хамт хэрэглэх шаардлагагүй, бөөр болон мэдрэлд өгөх гаж нөлөө бага.
Меропенем бүх бие махбодод өргөн тархдаг, амьсгалын замын эрхтэн, шээс бэлгийн замын эрхтэн, цөс, нугасны, хэвлийн болон, үрэвслийн шингэнд нэвтэрдэг хамгийн хүчтэй бөгөөд гаж нөлөө багатай антибиотик.
Меропенем дангаараа болон бусад антибиотиктой хавсран хэрэглэхэд хүүхэд болон насанд хүрэгсдийн олон төрлийн агаартан ба агааргүйтэн нянгаар үүсгэгдсэн халдварт өвчний эсрэг өндөр идэвхтэй нь тогтоогдсон. Меропенем нь ихэнх нянгийн эсийн бүрхүүлийн нийлэгжилтийг саатуулж нян устгах нөлөө үзүүлнэ. Нянгийн эсийн ханаар амархан нэвтрэн ордог, бүх төрлийн бета-лактамазад тэсвэртэй, пенициллин холбогч уурагтай аффин холбоо үүсгэдэг тул өргөн хүрээний грам эерэг болон грам сөрөг, агаартан болон агааргүйтэн нянгийн эсрэг хүчтэй нөлөөлнө. Меропенем нь дор дурдсан нянгийн эсрэг өндөр идэвхтэй.
Грам-эерэг агаартан нянгууд:
Bacillus spp., Corynebacterium diphtheriae, Enterococcus avium. Listeria monocytogenes, Nocardia asteroides, Staphylococcus lugdunensis, Streptococcus pneumoniae (пенициллинд тэсвэртэй), Streptococcus mitis, Pseudomonas аeruginosa, Acinetobacter spp гэх мэт.
Грам-сөрөг агаартан нянгууд: Aeromonas hydrophila, Aeromonas caviae, Alcaligenes faecalis, Bordetella bronchiseptica, Brucella melitensis, Campylobacter coli, Citrobacter diversus, Enterobacter (Pantoea) agglomerans, Enterobacter cloacae, Enterobacter sakazakii, Esherichia coli, Esherichia hermanni, Gardnerella vaginalis, Haemophilus influenzaе, Haemophilus parainfluenzae. Haemophilus ducreyi, Helicobacter pylori, Neisseria meningitidis, Neisseria gonorrhoeae (бета лактамаза ялгаруулдаг пенициллин болон спектиномицинд тэсвэртэй омогууд), Plesiomonas shigelloides, Pseudomonas flourescens, Serratia liquefaciens, Serratia rubidaea, Shigella dysenteriae зэрэг болно.
Агааргүйтэн нянгууд:
Bilophila wadsworthia, Bacteroides fragilis, Clostridium perfringens, Peptostreptococcus anaerobius, Peptostreptococcus magnus зэрэг болно.
Харин MRSA буюу метициллинд тэсвэртэй алтлаг стафилококк нь меропенемд тэсвэртэй болох нь ажиглагдсан.