Хаврын ядаргаанд орсныг илтгэх шинж тэмдгүүд

           Хаврын урь орж, байгаль дэлхий сэргэж, байгаа ч таны бие эсрэгээрээ сульдаж, өглөө босоход хүнд оргиж байна уу? Хэрэв тийм бол зөвхөн та ч биш юм.

           Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (WHO) 2026 оны тайланд дурдсанаар, дэлхийн хүн амын 60 гаруй хувь нь улирал солигдох үед “Биологийн хэмнэлийн алдагдал”-д ордог нь тогтоогджээ. Энэ нь биологийн хэмнэл алдагдвал байнга ядарч туйлдан, эрүүл мэндийн асуудлууд үүсэж эхэлдэг аж.

           Орчин үеийн судалгаагаар дэлгэцийн цэнхэр гэрэл нь бидний биологийн цагийг төөрөгдүүлж, хаврын сульдааг улам даамжруулж байгааг Америкийн Нүдний Эмч нарын Холбооноос анхааруулж байна.

            Тиймээс хүн өөрийн боломж бололцоо, цагийн хуваарь, төлөвлөгөөгөө биологийн хэмнэлдээ дасан зохицуулж амьдрахад бие организм төгс ажилладаг байна. Бүх биеийн үйл ажиллагаа зөв явагдаж, эрч хүчтэй байж, стрессээс ангижирч, сэтгэл санаа тайван, төвлөрөх чадвар ба ой санамжийн чадавх нэмэгдэж, мөн зохистой биеийн жингээ хадгалдаг төдийгүй ажлын бүтээмж цаашлаад бид бүхний амьдралын чанарт нөлөөлдөг. 

     Яагаад бид хаврын улиралд амархан ядарч сульдаад байна вэ?

           Олон улсын мэргэжлийн байгууллагуудын тодорхойлсноор хаврын ядаргааны цаана 3 гол шалтгаан байгааг дурджээ.

  1. Биологийн цагийн зөрүү: Өдөр уртсаж байгаатай холбоотойгоор тархины мелатонин (нойрны гормон) багасаж, серотонин (идэвхтэй байдлын гормон) ихсэх гэж “тэмцэлддэг”. Энэхүү гормоны шилжилтийн үед бие махбод асар их энерги зарцуулдаг тул бид сульдаж эхэлдэг.
  2. Гэдэс-Тархины холбоос : Өвлийн турш идэж ирсэн мах махан бүтээгдэхүүн болон хоолны сонголтууд нь гэдэсний ашигтай бактериудыг цөөрүүлдэг. Гэдэс эрүүл биш бол “аз жаргалын гормон” серотонин хангалттай ялгарч чадахгүй тул сэтгэл санаа тогтворгүй, бие нозоорсон хэвээр байдаг.
  3. Сэтгэл зүйн ядрал: Хавар бол “шинэ эхлэл”-ийн үе.  Жишээлбэл бид хавар жингээ хасъя гээд хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн хийж эхлээд эсвэл өөртөө олон тооны хэт өндөр зорилго тавьж, стрессийн гормон болох кортизолыг ихээр ялгаруулснаар дархлаагаа өөрсдөө “унтрааж” орхидог байна.

                    Тэгвэл яаж богино хугацаанд ядаргаанаас ангижрах вэ?

Америкийн хүнс, аюулгүй байдлын холбоо болон эмнэлгийн байгууллагуудын зөвлөж буй 3-н алхамт зөвлөгөөг өгч байна.

1. Өглөөний нарны ашиг тус

Өглөө 08:00-10:00 цагийн хооронд наранд гарах нь нарны улбар туяаны ачаар нүдний хараа, өнгөний ялгарлыг дэмжихэд тустай. Энэ үеэр гадаа 15-20 минут нарны туяаг мэдэрснээр тархинд “Сэрээрэй, ажилдаа ор” гэсэн дохио өгч, нойрны хэмнэлийг засаж,  сэргээх нөлөө үзүүлдэг төдийгүй эрүүл мэндэд тустай.

2. Эслэгээр баялаг тэнцвэртэй хооллолт ба Усны хэрэглээ

  • Эслэгээр баялаг хооллолт: Орчин үед 5 бүлэг хүнс хэрэглэхдээ хамгийн эхлээд цусны сахрыг ихэсгэхгүй ногоо болон эслэгээр баялаг хүнс, дараа нь уураглаг хүнс, түүний дараа үр тариа орсон хүнсээ идэхийг зөвлөж буй билээ. Гэдэсний микробиомоо сэргээж, дархлаагаа дэмжихийн тулд ашигтай бактерийн тоо толгойг олшруулдаг хоол нь эслэг бүтээгдэхүүн юм. Энэ нь манай уламжлалт хүнс болох тараг, айраг, хоормогийг хэлдэг.
  • Хуурайшилттай тэмцэх: Хаврын хуурай уур амьсгал нь эсийг усгүйжүүлж, ядаргааг 2 дахин нэмэгдүүлдэг. Өдөрт өөрийн жингийн 1 кг тутамд 30 мл бүлээн ус уух нь таны эрч хүчийг нэмэх ач тустай.

3. Сэтгэл зүйгээ цэнэглэ

            Психосоматик судлаачдын үзэж байгаагаар өвчин болон ядаргаа бол бие махбодын “амрах” хэрэгцээний дохио юм. Өдөрт 10 минутыг зөвхөн өөртөө зориулж, гүн амьсгал авах эсвэл мэдрэмжээ сонсох нь ямар ч хүч тамирын ундаанаас илүү үр дүнтэй.

Хэрэв таны ядаргаа 2-оос дээш сар үргэлжилж, анхаарал төвлөрөхгүй, нойргүйдэл архагшиж байвал мэргэжлийн эмчид хандаарай.

4. Хөдөлгөөнөөр “Биологийн цаг”-аа тохируулах

           Хаврын ядаргааны үед заавал зааланд хүнд төмөр өргөх шаардлагагүй. Харин өглөө эрт нарны гэрэлд 15-20 минут алхах эсвэл сунгалт хийх нь тархинд “Сэрэх цаг боллоо” гэсэн хамгийн хүчтэй дохиог өгдөг. Магадгүй та ажилдаа очихдоо 20 минут алхаад очиход болно гэсэн үг.

           Хаврын энэ эмзэг үед бие махбодоо дотроос нь дэмжих хамгийн найдвартай туслагч бол Виферрон Мультивитамин юм. Тус витамин нь хаврын ядаргааны гол шалтгаан болдог төмөр болон амин дэмийн дутагдлыг иж бүрэн нөхөж, таны биологийн цагийг зөв хэмнэлд оруулахад тусална. Өдөрт ердөө нэг капсул хэрэглэснээр та эрч хүчээ хурдан нөхөж, ажлын бүтээмжээ нэмэгдүүлж, амьдралын чанараа нэмэгдүүлээрэй.

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ

  • Виферрон нь эрдэс бодис, лизин, олон төрлийн амин дэмээр баяжуулсан нийлмэл найрлагатай тул хүний биед шаардлагатай шимт бодисын хоногийн хэрэгцээг хангаж бодисын солилцоонд сайнаар нөлөөлнө.
  • Дархлаа дэмжиж, эрдэс витамины дутагдлаас урьдчилан сэргийлнэ.
  • Төмөр дутагдлын цус багадалтад тустай.
  • Аминдэм А, Аминдэм Д агуулсан тул улаанбурхан (корь), салхин цэцэг, рахиттай өвчтөнд хэрэглэнэ.
  • Архаг хууч өвчний үед биеийн эсэргүүцэл сайжруулна.
  • Тамирчид, хүнд хүчир хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн тамир тэнхээг сайжруулна.
  • Жирэмсэн болон хөхүүл эх хэрэглэхэд илүү тохиромжтой.

Эх сурвалж: WHO Strategic Report 2026, FDA Nutrition Guidelines, APA Stress Management Bulletin.

  Хаврын ядаргаанд орсныг илтгэх шинж тэмдгүүд” дээр 1 сэтгэгдэл байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаяг бусдад харагдахгүй болно. Заавал бөглөх талбарууд * тэмдэглэгээтэй болно.