Монголчууд бид эслэгийг хэр их хэрэглэдэг вэ?
Хүнс тэжээлийн үндсэн 6-р судалгаан дээр сүүлийн 24 цагийн дотор 15-49 насны хүмүүсийг эслэгийг хэр их хэрэглээтэй байдаг вэ? Гэдэг судалгаа гарсан байдаг. Энэ судалгаан дээр эмэгтэйчүүд 13%, эрэгтэйчүүд 11% гэснээс харвал бидний хүнсний эслэгийн хэрэглээ бага байгааг харуулж буй юм.
Эслэг гэдэг нь жимс ногоо, үр тарианд агуулагддаг хүний биед өндөр ач холбогдолтой нүүрс ус юм. Эслэгийг өдөрт хангалттай хэмжээгээр авснаар зүрх судас, шихрийн шижин болон бүдүүн гэдэсний эмгэгээс урьдчилан сэргийлэх боломжтой.
ДЭМБ – аас насанд хүрсэн хүний хоногт авах эслэгийн хэмжээг 25-30гр гэж тодорхойлсон байдаг. Монголчууд бидний хувьд өдөр тутамдаа хоол хүнсэндээ жимс жимсгэнэ, үр тариа тэр дундаа ногоон навчит ургамлын хэрэглээ бага байдаг учраас хоногт авах эслэгээ хоол хүнснээсээ бүрэн авч чаддаггүй байа.
Хэвлийн таргалалт ба эслэгийн дутагдал
Уламжлалт нүүдэлчин соёл нь байгаль, цаг уурын онцлогт бүрэн зохицсон хооллолт, мал аж ахуйн эрхлэлттэй нягт уялдан, хүн амын дунд биеийн хөдөлгөөний идэвхийг өндөр байлгаснаар жингийн илүүдэл ховор тохиолддог байв. Түүнчлэн, өнөөгийн хооллолтын хэв маягаас ялгаатай нь өдөрт 3-4 удаа махан хоол хэрэглэдэггүй байсан нь анхаарал татаж байна.
Хотжилтын нөлөө, амьдралын хэв маягийн өөрчлөлттэй шууд холбоотой нийтийн тээвэр болон хувийн унаагаараа зорчиж, бэлэн бүтээгдэхүүн лаазалсан бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэснээр хөдөлгөөний дутагдал үүсч улмаар хэвлийн таргалалт үүсэх гол шалтгаан болж байна.
Хооллох хэв маягийн хувьд махны хэрэглээ их, харин ногоо, жимс жимсгэнэ, бүхэл үрийн бүтээгдэхүүний хэрэглээ хангалтгүй байдаг нь эслэг дутагдахад хүргэдэг. Эслэг нь хоол боловсруулах системийн хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй төдийгүй, цатгалан мэдрэмжийг удаан хугацаагаар хадгалж, илүүдэл жин, хэвлийн өөхийг бууруулахад чухал ач холбогдолтой. Хэвлийн таргалалттай, жингийн илүүдэлтэй хүмүүсийн тоо ихсэж байгаа нь бидний өдөр тутмын хоол хүнсэнд эслэгийн хэмжээ бага байгааг тодорхой харуулж байна.
Эслэгийн ач холбогдол:
Эслэг нь хүний эрүүл мэндэд олон талын эерэг нөлөө үзүүлдэг болохыг олон улсын судалгаанууд баталдаг.
- Жин хасах, хэвлийн таргалалтыг бууруулах:
- The American Journal of Clinical Nutrition-д нийтлэгдсэн нэгэн судалгаагаар, эслэгээр баялаг хоол хүнс хэрэглэх нь биеийн жингийн индекс (БЖИ)-ийг бууруулах, ялангуяа хэвлийн өөхийг багасгахад чухал нөлөөтэй болохыг тогтоосон. Судалгаанд оролцогчид өдөрт нэмэлтээр 14 грамм эслэг хэрэглэхэд 4 сарын хугацаанд 1.9 кг жин хассан байна.
- Мөн эслэг нь ус шингээж, гэдсэнд тэлснээр цатгалан мэдрэмжийг удаан хадгалж, илүүдэл хоол идэхээс сэргийлдэг нь олон судалгаагаар нотлогдсон. Энэ нь илүүдэл жинтэй тэмцэхэд чухал ач холбогдолтой юм.
- Хоол боловсруулалтыг сайжруулах:
- Journal of the American Dietetic Association-д нийтлэгдсэн судалгаагаар, хоол хүнсэндээ эслэг хангалттай хэрэглэх нь өтгөн хаталтыг бууруулах, гэдэсний хөдөлгөөнийг сайжруулах гол хүчин зүйл болдог гэжээ. Эслэг нь өтгөнийг зөөлрүүлж, гэдэс доторх хөдөлгөөнийг түргэсгэдэг.
- Цусны сахарын түвшинг тогтворжуулах:
- The New England Journal of Medicine-д нийтлэгдсэн судалгаагаар, чихрийн шижин өвчтэй хүмүүст эслэгээр баялаг хоолны дэглэм бариулахад цусан дахь сахарын түвшин мэдэгдэхүйц тогтворжсон байна. Эслэг нь нүүрс усны шингээлтийг удаашруулж, цусан дахь сахарын огцом өсөлтөөс сэргийлдэг.
- Зүрх судасны эрүүл мэндэд үзүүлэх нөлөө:
- Мета-анализ судалгаагаар, өдөр тутамдаа эслэг хангалттай хэрэглэдэг хүмүүсийн дунд зүрхний титэм судасны өвчний эрсдэл 29%-иар, цус харвалтын эрсдэл 17%-иар буурсан болохыг тогтоожээ. Эслэг нь холестерины түвшинг бууруулж, артерийн даралтыг тогтворжуулахад тусалдаг.
D’Fiber – Таны эрүүл мэндэд зориулсан зөв сонголт
Бидний завгүй амьдралын хэв маягт өдөр бүр хангалттай хэмжээний эслэгээр баялаг хүнс хэрэглэх нь амаргүй байдаг. ХООЛ БОЛОВСРУУЛАХ ЗАМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ БОЛОН БИЕИЙН ЖИН БАРИХ БОЛОН ХАСАХАД ТУСЛАХ олон улсын GMP стандарт хангасан D’Fiber хүнсний эслэгийг санал болгож байна.
D’Fiber-ийн гол давуу талууд:
- Хоол боловсруулалтыг иж бүрэн дэмжинэ: Өтгөн хаталт, гэдэс дүүрэх, хий гарах зэрэг таагүй зовиуруудыг арилгахад тусална.
- Хэвлийн таргалалттай тэмцэхэд үр дүнтэй: Гэдэс доторх хорт бодис, илүүдэл өөх тосыг гадагшлуулах үйл явцыг хурдасгаж, биеийн жингээ хэвийн барихад туслана.
- Шамбарам болон хагалгааны дараах үед тустай: Өтгөнийг зөөлрүүлснээр оёдол задрах, өвдөлт нэмэгдэхээс хамгаална.
- Эрүүл, хөнгөн мэдрэмж: Өдөр бүр хэрэглэснээр таны бие хөнгөрч, эрч хүч нэмэгдэх болно.
Эрүүл хооллолт, идэвхтэй хөдөлгөөний хамт өдөр тутмын хэрэглээндээ эслэгийг нэмснээр та эрүүл, аз жаргалтай, гуалиг залуу байхад туслах болно.
Өөрийн эрүүл мэнддээ анхаарч, D’Fiber-ийг сонгоорой!
Дэлгэрэнгүй мэдээлэл болон захиалга авах:
Утас: 8880-2023, 9913-2424
