Элэгний өвчлөлийн зонхилон тохиолдох хэлбэрт элэгний өөхлөлт, элэгний өөхлөг үрэвсэл, элэгний хатуурал, хавдар зонхилон тохиолдож байна. Элэгний өөхлөлт нь элгэнд байх өөхний хэмжээ ихсэж, өөхөн хуримтлал үүсэхийг хэлнэ.
Эрүүл үед элэгний жингийн 5 хүртэлх хувь нь өөх байх ёстой. 5% – аас хэтрэх үед хөнгөн зэргийн өөрчлөлт үүснэ.
Элэгний өөхлөлтийг архины болон архины бус шалтгаант гэж 2 ангилдаг.
Архины бус шалтгаант элэгний өөхлөлт нь таргалалтын улмаас чихрийн шижин, даралт ихсэх, холестерол ихсэх, зүрх судас болон тархины шигдээсийг бий болгодог. Мөн түүнчлэн таргалалттай болон шихрийн шижинтэй хүмүүсийн 75 орчим хувьд нь элэгний өөхлөлт өвчлөлд өртдөг гэдгийг судлаачид илрүүлжээ.
Элэгний өөхлөлтийг дотор нь 3 хуваан авч үздэг.
- NAFLD – Элэгний энгийн өөхлөлт
- NASH – Элэгний өөхөн үрэвсэл
- Non Alcoholic Cirrhosis – Элэгний хатуурал
Шалтгаан тодорхойгүй элэгний хатуурлын ихэнх хувийг элэгний өөхлөлт эзэлсэн байх тохиолдол байдаг.
Хөнгөн буюу энгийн өөрчлөлттэй үед элэгний эсийн гэмтэл болон хатуурал
маш бага эсвэл огт байдаггүй. Хөнгөн өөрчлөлт цаашлаад элэгний өөхөн үрэвсэл цаашлаад элэгний эсийн задрал явагдах төдийгүй нэг хэсэг нь цаашлаад элэгний хатуурал болно.
Элэгний өөхлөлтийн эхний үе шатанд ихэвчлэн ямар ч хүндрэл зовиур илэрдэггүй бөгөөд гэхдээ энэ нь хүндэрвэл элэгний хатуурал зэрэг элэгний ноцтой өвчлөлийг бий болгодог.
Тиймээс элэгний өөхлөлтийг хөнгөн хэлбэрийн өвчин гээд орхиж болохгүй. Ард иргэдийн хувьд жил бүр урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнүүдийг өгч хэвших хэрэгтэй.
Танд дараах зовууриуд байдаг уу?
- Таргалалттай эсвэл илүүдэл жинтэй – ялангуяа таны бэлхүүс маш их өөхтэй бол (алим хэлбэрийн биеийн галбиртай)
- 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй
- Чихрийн шижин
- Бамбай булчирхайн үйл ажиллагаа бага байдаг
- Цусны даралт ихсэх
- Холестерин ихтэй
- Бодисын солилцооны хам шинжтэй (чихрийн шижин, цусны даралт ихсэх, таргалалт зэрэг)
- 50-аас дээш насныхан
- Тамхи
Хэрэв танд дээрх өвчлөл байгаа бол биохимийн шинжилгээ мөн элэгний эхо шинжилгээ өгөхийг зөвлөж байна.
Элэгний өөхлөлтийн үед ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?
Элэгний өөхлөлтийн эхний үе шатад шинж тэмдэг ихэвчлэн илэрдэггүй. Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдахгүй л бол эхний үе шатад анзаарахгүй өнгөрөх магадлалтай.
Заримдаа элэгний өөхөн үрэвслийн үед дараах шинж тэмдгүүд илэрдэг.
- Хэвлийн баруун дээд хэсгээр зовуурилах, өвдөх шинж тэмдэг илрэх
- Хэт их ядрах
- Шалтгаангүй жин хасах
- Ядрах сульдах
- Дотор муухай оргих
Хэрэв элэгний хатуурал үүсвэл арьс, нүдний цагаан хэсэг шарлах, арьс загатнах, хөл, шагай, гэдэс хавагнах зэрэг хүнд хэлбэрийн шинж тэмдэг илэрч болно.
Элэгний өөхлөлтийг хэрхэн оношлуулах вэ?
Элэгний үйл ажиллагааны шинжилгээ гэж нэрлэгддэг цусны шинжилгээ нь хэвийн бус байгааг илтгэж, гепатит гэх мэт элэгний бусад эмгэг биш болохыг мэдсэний дараа элэгний өөхлөлт оношлогддог.
Та дараах 2 шинжилгээнд хамрагдаарай.
- Компьютер томографийн шинжилгээ
Эхо шинжилгээ буюу хэв авиан оношилгоог хийлгэх хэрэгтэй. Үүнийг хийлгэснээр элэгний хэмжээ өөрчлөгдсөн эсэхийг мэднэ. Элэгний эхо шинжилгээн дээр элэгний өөхлөлт болон элэгний өөхлөг үрэвсэл үү гэдэг төдийлөн ялгагдахгүй тул нарийн шинжилгээ өгөхийг хүсвэл компьютер томографийн шинжилгээ өгөх хэрэгтэй.
- Биохими шинжилгээ
Биохимийн шинжилгээгээр элэгний Алат Асат болон ГГТ гэдэг үзүүлэлтүүдийг үздэг. Энэхүү шинжилгээ нь элэгний үйл ажиллагаа талаас өөрчлөлтүүдийг харуулна.
Элэгний өөхлөлтийг хэрхэн эмчлэх вэ?
Элэгний өөхлөлттэй гэж оношлогдсон бол түүнийг хүндрүүлэхгүй байх арга хэмжээ авах нь зүйтэй. Элэгний өөхлөлтийг эмчлэхийн тулд дан ганц элэг хамгаалах бэлдмэл хэрэглээд байх бус таны элэг яагаад өөхөлсөн вэ? шалтгаанаа мэдэж, ужиг үүсгэгч хүчин зүйлсээ багасгах мөн шаардлагатай.
Жишээлбэл, цусны даралт ихсэх, холестерины хэмжээ ихсэх, 2-р хэлбэрийн чихрийн шижин, таргалалттай бол уг та эмчийн зөвлөсөн эмчилгээний хамт давхар элэг хамгаалах бэлдмэлийг хэрэглээрэй. Хэрэв та элэгний өөхлөлттэй эсвэл ийм эмгэг үүсэх эрсдэлтэй бол амьдралын хэв маяг, хоолны дэглэмийн тодорхой өөрчлөлтүүд нь таны элэгний эрүүл мэндийг сайжруулж, элэгний өөхлөлтийн эрсдэлийг бууруулахад тусална.
Судалгаанаас үзэхэд эслэг, уураг, эрүүл өөх тосоор баялаг, тэжээллэг хооллолтыг дагаж мөрдөх нь элэгний эрүүл мэндийг сайжруулж, өвчний эрсдэлийг бууруулан, эрүүл аргаар жингээ хасах хамгийн сайн арга юм. Хэрэв элэгний өөхлөлттэй эсвэл эрсдэлд орох магадлалтай гэж санаа зовж байгаа бол хоолны дэглэмээ өөрчлөх, дасгал хөдөлгөөнөө нэмэгдүүлэх, нойроо сайн авах, стрессийг бууруулах зэрэг амьдралын хэв маягаа өөрчлөн, ургамлын гаралтай элэг хамгаалах бэлдмэлийг тогтмол хэрэглэх нь хамгийн тохиромжтой арга юм.
Элэг хамгаалах, элэгний эсийг нөхөн төлжүүлэх, бие махбодыг хоргүйжүүлэх, элэгний үйл ажиллагааг дэмжих олон улсын GMP стандарт хангасан, Европын Dr.Muller эмийн үйлдвэрийн бүтээгдэхүүн, зөөлөн, удаан хугацаанд хэрэглэх боломжтой ХЕПАВИТАЛ бэлдмэлийг санал болгож байна.