Нүд хуурайших хам шинж ба нүдний амин дэм

Манай оронд “Нүд хуурайших хам шинж”нь машэлбэг тохиолддог бөгөөд компьютер болон гар утасны хэрэглээ ихэссэнээс, цаг агаарын хуурай уур амьсгал, бие мах бодид ус дутагдах, нулимсны булчирхайн үйл ажиллагааны дутагдал, лазик мэс заслын дараа, өөхний хүчил багатай хоол хүнс хэрэглэх, удаан хугацаанд контакт линз зүүх, даралтын эмнүүдийн нөлөөлөл,чихрийн шижин өвчин, глауком, харшил зэрэг өвчнүүд гэх мэт маш  олон шалтгаануудаас нүд хуурайшилт үүсдэг.

 Тус хам шнж нь глаукомтай өвчтөнүүдэд нэлээд түгээмэл тохиолддог бөгөөд сохрох, хараа муудах гол шалтгаануудын нэг хэвээр байгаа нь нүдний эмч нарын хамгийн тулгамдсан асуудал болдог. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээлснээр дэлхийн Глауком өвчтэй хүмүүсийн тоо 60.5 саяас 105 сая хүн хооронд хэлбэлзэж байгаа бол ирэх 10 жилд энэ нь дахин 10 саяар нэмэгдэх болно гэжээ. Хараагүй болсон болон хараа муутай хүмүүсийн дунд энэхүү хам шинж нэгдүгээр байрыг эзэлж байна.

Ихэнх хиймэл нулимс нь нянгийн эсрэг үйлчилдэг нөөшлөгч бодис болох benzalkonium хлорид (BAC) болон Thimerosal агуулдаг.  Нөөшлөгч бодис нь нүдний коньюктив, нулимс, эвэрлэг, нүдний болорт сөргөөр нөлөөлж , шарх эдгэрэлтийг удаашруулан харшил үүсгэдэг байна.Иймээс хиймэл нулимсыг урт хугацаагаар тогтмол хэрэглэх шаардлага гардаг тул  нөөшлөгч агуулаагүй хиймэл нулимсыг сонгох нь давуу талтай юм.

Глаукомтай болон нүд хуурайших хам шинжтэй өвчтөнүүд нөөшлөгч бодисгүй эмийг эмчилгээнд хэрэглэж эхэлсэнээр шинж тэмдгийн тархалт буурсан нь ажиглагдаж өвдөх, таагүй мэдрэмж төрөх, загатнах, халуун оргих, нүд хуурайших, нулимс гоожих, зовхины загатнаа зэрэг шинжүүд 2-2,5 дахин буурсан.

0,18% ийн Натрийн гиалуронат агуулсан хиймэл нулимс нь нүд хуурайших хам шинж, нээлттэй өнцөгт глаукомтай хөнгөн болон дунд зэргийн явцтай өвчтөнүүдийг эмчлэх үед үр дүнтэй эвэрлэг хамгаалдаг юм гэж ОХУ-д зохион байгуулагдсан “Нүд судлалын эмчилгээний практик дахь хүнд өвчтөнүүд “сэдэвт конгрессд С.В. Балалины судалгаанаас дүгнэгджээ.

 

Натрийн Гиалуронат агуулсан хиймэл нулимсны давуу талууд:

  1. Зуурамтгай уян хатан чанартай. Нүдний гадаргуу дээр натрийн гиалуронат нь амархан тархаж, удаан хугацаанд хамгаалах бүрхүүл үүсгэнэ.
  2. Чийгшүүлэх нөлөөг нэмэгдүүлэх. Эвэрлэгийн өмнөх салст давхаргатай харилцан үйлчилж нүдний гадаргуу дээр хамгаалалт үүсгэн эсийн бүтэц өөрчлөгдөхөөс сэргийлж чийгшүүлэх нөлөөг нэмэгдүүлнэ.
  3. Усыг хадгалах. Ус ууршихаас сэргийлж чийглэх чадварыг нэмэгдүүлдэг.
  4. Антиоксидант. Нүдний эдийг хорт чөлөөт радикалын исэлдэлтийн гэмтлээс сайн хамгаална.
  5. Эдгээх шинж чанартай. Нүдний харшлын өвчин, лазик ба болор солиулах мэс заслын дараа, контакт линзнээс үүдэлтэй үрэвсэх эмчилгээнд үр дүнтэй.
  6. Нөөшлөгч бодис агуулаагүй.
  7. Ариун чанараа алдахгүй.
  8. Хэрэглэхэд хялбар
  9. Контакт линз зүүсэн үед мөн линз удаан зүүснээс болж нүд цочирч улайсан тохиолдолд хэрэглэнэ.

НАЙРЛАГА: Натрийн Гиалуронат 0,1%

ХЭРЭГЛЭХ ЗААВАР : 1-2 дуслаар дусааж хэрэглэнэ.

ХЭМЖЭЭ: 0,4 мл, хайрцгандаа 5 өдрийн хэрэглээтэй.

НҮДНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭР ТЭРГҮҮЛЭГЧ ИСПАНИ УЛСЫН AVIZORA КОМПАНИЙН МАТАФРЕШ АРИУН, ХИЙМЭЛ НУЛИМС, ТҮҮНЧЛЭН ХҮҮХЭДЭД ХЭРЭГЛЭГДДЭГ НҮДНИЙ  АМИН ДЭМИЙГ  “МОНФА ТРЕЙД” ХХК АЛБАН ЁСНЫ ЭРХТЭЙГЭЭР ОРУУЛЖ ИРЭЭД БАЙНА.

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаяг бусдад харагдахгүй болно. Заавал бөглөх талбарууд * тэмдэглэгээтэй болно.