Бэлтгэл ба тэмцээний өмнөх хооллолт

Бэлтгэлийн  болон тэмцээний өмнөх хооллолт нь их ачаалалын үед булчингийн ажиллагаанд шаардлагатай цусан дахь глюкозын зөв түвшинг хангаж байх ёстой.

Бэлтгэлийн өмнө нүүрс –ус уурагт хоол идэх нь булчин дахь гликогены нөөцийг сэргээхэд тустай.

Бэлтгэлийн өмнөх хоол нь бага тостой,  хурдан шингэх уураг, нүүрсус, ургамлын эд эсээр баялаг байх ёстой.

Зөвлөгөө:

  • Тэмцээн эхлэхээс 3 хоногийн өмнө өдөр тутмын хооллолтонд орох нүүрс усны хэмжээг 65-70% болтол өсгөж, гликогены нөөцийг идэвхитэй сэлбэх шаардлагатай
  • Хэрэглэж буй нуурс усны хэмжээ бэлтгэл ойртох тусам багасах ёстой.Ачаалал өгөхөөс 4 цагийн өмнө-4г/кг, бэлтгэл эхлэхээс 1 цагийн өмнө-1гкг. Аль болох хурдан шингэх, хөнгөн хоол сонгох нь зөв
  • Булчинг дээд зэргээр тэжээхийн тулд бэлтгэл эхлэхээс 2 цагийн өмнө 1 аяга жимс эсвэл 1 бананыг тослог багатай үнээний сүү ба шар буурцагны 25 гр уургын хамт миксердэж хэрэглэнэ. Ингэснээр булчин дахь гликоген болон амин хүчлийн нөөцийг нэмэгдүүлэх, булчин ядрах ба булчингийн эд эсийн тогтолцоо хэт гэмтэхээс сэргийлнэ.
  • Цусан хангамжийг сайжруулахын тулд бие дэхь азотын ислийн түвшинг хэвийн барих шаардлагатай. Булчингийн эд эсэд азотийн исэл нь ачааллаас болж гэмтсэн булчин, шөрмөс, холбоосыг сэргээх процессыг идэвхижүүлж, цусан хангамжийг сайжруулдаг.
  • Бэлтгэлийн үед цаг тутамд 30-60 гр хүртэл шингэц хурдантай нүүрсусыг уурагтай хослуулж хэрэглэх хэрэгтэй.
  • Давс усны тэнцвэрт байдлыг хангахын тулд изотник ундааг хэрэглэх
  • Бэлтгэлийн хөтөлбөрөөс хамааран өдөрт 1 кг жинд 400-800 гр нүүрсус, 1,5-2,0 гр уураг хэрэглэх  хэрэгтэй
  • Амин дэм эрдэс бодисын хэрэгцээг жирийн хүнийхээс 1,05-2 дахин өндөр байдаг тул амин дэм заавал хэрэглэх хэрэгтэй.

Зөвлөгөө өгсөн:

Зөв хооллолтын зөвлөх багш, эм зүйн ухааны магистр Ч.Ариунтуяа

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаяг бусдад харагдахгүй болно. Заавал бөглөх талбарууд * тэмдэглэгээтэй болно.