Эмч, эм зүйч нарт зориулсан олон улсын хурал зохион байгууллаа

 Монфа Трейд ХХК 20 жилийн ойн баярын арга хэмжээний хүрээнд дотоодын эмч нар болон эм зүйч нартаа зориулж эрдэм шинжилгээний бага хурлыг хийлээ. Хуралд манай урилгаар:  Вьетнамын анагаах ухааны доктор, профессор “Диализ эмчилгээний холбоо”-ны ерөнхийлөгч, Бельгийн “linge” их сургуулийн багш Фам Вам Буи оролцож, өөрийн орны туршлагаас хуваалцан үнэтэй зөвлөгөөнүүдийг өглөө. Учир нь тус оронд бөөрний өвчлөл маш их байдаг. Мөн манай улсад ч гэсэн сүүлийн жилүүдэд энэхүү өвчин эрс нэмэгдэх хандлагатай болсон. Хамгийн харамсалтай нь манай улсад бөөрний өвчлөл үнэхээр залуужиж байна. Бөөрний өвчлөлийн хамгийн аюултай нь хэзээ ч төгс эдгэдэггүй. Хүн чинь хэдхэн сая түүдгэнцэртэй. Бөөрний өвчтэй хүн тэрхүү түүдгэнцэрээ нөхөөд байхад л хэвийн хэмжээнд хүрч сэргэдэггүй, муудаад л байдаг. Харин энэхүү муудалтыг сарниулдаг ганц эм нь Ноцид /кетостерил/ юм. Энэ эмийг ямар схемээр яаж уухыг манай зочин өөрийн орны туршлага дээр үндэслэн илтгэл тавьж, мэргэжлийн хүмүүст нь үнэтэй зөвлөгөө өглөө. Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд, Вьетнамд иргэдийнх нь дундаж насжилт сүүлийн жилүүдэд нэлээд уртасч байгаа юм билээ. Эмэгтэйчүүд нь 82, эрэгтэйчүүд нь 75 гэж байгаа. Тэгэхээр тус орон нь дундаж насжилтаараа дэлхийд гайхагддаг Япон улстай нэлээд дүйж очсон байна.

                 

  Индонези улсын “Хасан Садикин” эмнэлгийн ой санамжийн клиникийн захирал, Зан төлөвийн мэдрэл судлалын ажлын хэсгийн үндэсний зохицуулагч, Деменцийн эсрэг Азийн нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн, “Vas-Cog” Ази байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн анагаах ухааны доктор Паулус Анам Онг ирлээ. Сүүлийн жилүүдэд зөнөгрөл тэнэгрэл дэлхийн асуудал болоод байна. Энэ чиглэлээр зочин маань маш сонирхолтой илтгэл тавилаа.

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаяг бусдад харагдахгүй болно. Заавал бөглөх талбарууд * тэмдэглэгээтэй болно.