Диабетын эмчийн хяналтанд байдаг өвчтнүүдийн дунд алхалт сургалтыг зохион байгууллаа.

Монгол улсад чихрийн шижин өвчтэй хүмүүсийн тоо ихсэж даамжран бөөрний хүндрэл, зүрх судасны хүндрэлтэй өвчтнүүдийн тоо хурдацтайгаар нэмэгдсээр байна. Чихрийн шижин өвчний хүндрэлээс гол хүчин зүйл нь өвчтөнд чиглэсэн сургалтыг тогтмол явуулах байдаг. Монфа Трэйд компаний 20 жилийн ойн арга хэмжээний хүрээнд бүх дүүргийн чихрийн шижингийн хяналтанд байдаг өвчтөнүүдийн  дунд чихрийн шижин өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх  сургалт, алхалт зохион байгууллаа. Энэ арга хэмжээнд Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн хөдөлгөөн засалч, хоол зүйч эмч  хамтран  оролцож Сүхбаатарын талбайд  130 гаруй өвчтөнүүдэд сургалт хийж,  дасгал хөдөлгөөнийг олон улсын хэмжээний мастер багш Ц.Марта удирдан явууллаа.заалаа.

                     

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаяг бусдад харагдахгүй болно. Заавал бөглөх талбарууд * тэмдэглэгээтэй болно.