Найрлага
Метилпреднизолон………………..125 мг
Тарилгын нэрмэл ус……………… 2 мл
Найрлага:
Метилпреднизолон………………..125 мг
Тарилгын нэрмэл ус……………… 2 мл
Метилпреднизолон………………..125 мг
Тарилгын нэрмэл ус……………… 2 мл
Метилпреднизолоныг преднизолонтай харьцуулахад 5 дахин илүү үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, натрий болон усыг биед барьж хавагнуулах нөлөөгөөр арай бага, минералокортикоид идэвхгүй бэлдмэл юм. Метилпреднизолон нь үрэвсэл харшлын эсрэг болон дархлаа дарангуйлах үйлдэлтэй эм. Метилпреднизолон нь фосфолипаза -А-2 фермент болон бета-адренорецепторын эндокатехоламинд мэдрэг байдлыг нэмэгдүүлдэг байна. Метилпреднизолон үрэвслийг зогсоохдоо арахидоны хүчлийн түвшинд нөлөөлдөг. Энэ эм нь липомодулин уургийн нийлэгжилтийг идэвхжүүлж тэр нь –А-2 ферментийг идэвхийг бууруулж арахидоны хүчлийг багасгана.
Харшлын эсрэг нөлөө нь харшлын медиаторын ялгарлыг багасгадаг, тучная клетка (тарган эс-гепарин ялгаруулагч эс) болон базофилаас гистамин чөлөөлөгдөхийг дарангуйлдаг, эсрэг бие үүсгэх процессыг удаашруулдагтай холбоотой. Амьсгалын замын өвчний үед метилпреднизолоны эмчилгээний идэвх нь үрэвслийн процессыг зогсоож, салстын хаванг бууруулж, бронхийн хучуур эдийн эозинофилийн нэвчдсийг багасгадагтай холбоотой. Мөн гуурсан хоолойн бетаадренорецепторын эндокатехоламинд мэдрэг чанарыг нэмэгдүүлж, салсын зуурамтгай чанар болон ялгаралтыг багасгадаг. Дархлаа бууруулах нь лимфийн эд эсийн хөгжлийг зогсоож лимфоцитын пролиферацыг дарангуйлан, лимфокины чөлөөлөгдөхийг зогсоодогтой холбоотой байна.
• Дотоод шүүрлийн эмгэгүүд: Бөөрний дээд булчирхайн дааврын анхдагч болон хоёрдогч дутмагшил, тус дааврын хурц дутмагшил, мэс заслын өмнөх болон хүнд гэмтэл, хүнд өвчний үе дэхь бөөрний дээд булчирхайн дааврын дутмагшил болон гиперплази, хорт хавдараас үүдэлтэй болон хүндэрсэн тиреодитээс шалтгаалан цусан кальц ихсэх үед
• Үе мөчний өвчнүүд: Гэмтлийн дараах остеоартритын үед богино хугацаагаар нэмэлт эмчилгээнд, остеоартритын синовит, ревматоид артрит, хүүхдийн ревматоид артрит, хурц болон хурцавтар бурсит, эпикондилит, хурц өвөрмөц бус теносиновит, хурц тулайн үений үрэвсэл, псориазын артрит, анкилозын спондилит
• Коллагены өвчнүүд: (Дархлаа бүрдлийн өвчнүүд): Системийн лупус эритематоз, хурц ревматоид кардит, системийн дерматомиозит (полимиозит) өвчний сэдрэл болон эмчилгээнд
• Арьсны өвчнүүд: пемфигус, олон хэлбэрт хүндэрсэн эритема (Стивен Жонсоны хам шинж), арьсны хүнд хэлбэрийн үрэвсэл, херпест цэврүүт арьсны үрэвсэл, хүндэрсэн себорейный дерматит, хүндэрсэн псориаз, мөөгөнцөр
• Харшлын үед: багтраа, хавьтал харшлын дерматит, атопийн дерматит, ийлдсийн өвчин, Харшлын ринит, эмээс шалтгаалсан харшлын урвалууд, харшлын шалтгаант төвөнхийн хаван
• Нүдний өвчнүүд: Могойн ярын нүдний хэлбэр, нүдний солонгон бүрхүүлийн үрэвсэл, иридоциклит, хориоретинит, увеит, хоройдит, кератит, симпатик офталми, харшлын коньюктивит, нүдний мэдрэлийн үрэвсэл, нүдний угийн шарх
• Хоол боловсруулах замын өвчнүүд: Шархлаат колит, энтерит
• Амьсгалын замын өвчнүүд: Шинж тэмдгийн саркойдоз, берилиоз, тархалтат уушгины сүрьеэ өвчний үед сүрьеэгийн эмтэй хавсран, Лофлерын хам шинж, уушгины аспираци
• Цусны өвчнүүд: гемолитик цус багадалт, насанд хүрэгсдийн анхдагч тромбоцитийн пурпура, эритробластопени, гипопластийн цус багадалт
• Хавдрын өвчин: Лейкеми, лимфома өвчний хөнгөвчлөхийн практикт, хүүхдийн цусны хорт хавдрын төгсгөлийн шатанд амьдралын чанар дээшлүүлэх зорилгоор
• Системийн өвчнүүд: нефротик хам шинжийн шээсээр уураг алдалтын уремийн шинж тэмдэггүй хэлбэр, шалтгаан тодорхойгүй системийн чонон яр
• Мэдрэлийн өвчин: Хурц хүндэрсэн тархмал хатуурал(рассеянный склероз)
• Бусад: Сүрьеэгийн менингит субарахнойд блоктой хэлбэрийн үед сүрьеэгийн эсрэг эмтэй хавсран, трихинозын мэдрэл болон зүрхний хэлбэр
• Хэрвээ эмчилгээнд дээд тунгаар хэрэглэх бол хоногийн дээд тунг 30 мгкг-аар тооцон 30 минутын турш хийнэ. Шаардлагатай үед 4-6 цагийн зайтай 2 өдөр хийнэ. Хэдийгээр өндөр тунгаар хэрэглэх шаардлагатай өвчин эмгэгүүд байдаг ч ходоодны шархлаа үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Хэрэв антицид бэлдмэл хэрэглэж байгаа үед 10-40 мг – аар хийнэ. Кортикостеройд эмчилгээ нь үндсэн эмчилгээ бөгөөд орлуулах эмчилгээ биш юм.
• Нярай болон хүүхдэд хэрэглэхдээ хоногийн тунг 0,5мгкг-аар бодож 24 цагт хийнэ.
• Системийн мөөгөнцөр болон уг эмэнд харшилтай хүнд хэрэглэхгүй.
• Дутуу төрсөн нярайд хэрэглэхгүй
• Шингэн болон эрдэсийн алдагдал: Натри, ус баригдах, кали алдагдах, гипокалиемийн шүлтлэг ихсэх
• Булчин араг ясны: булчин сулрах, дааврын миопати, яс сийрэгжих, үхжил, шөрмөс гэмтэх, эмгэг хугарал, нурууны ясны дарагдал
• Хоол боловсруулах талаас: Ходоодны шархлаа, улаан хоолой үрэвсэх, элэгний фермент ихсэх (Алат, Асат), ходоод гэдэснээс цус алдах, нойр булчирхай үрэвсэх, гэдэс цоорох
• Арьсны талаас: Шархны эдгэрэлт удаашрах, арьс хэврэгших, хөлрөх, арьсанд птехи үүсэх, нүүр улайх, арьсны тест урвал өөрчлөгдөх
• Бодисын солилцооны: Уургийн задралын аммиакын баланс алдагдах
• Мэдрэлийн: Гавлын дотоод даралт ихсэх, сэтгэц өөрчлөгдөх, таталт илрэх, толгой эргэх, тархины хуурамч хавдар, толгой өвдөх
• Дотоод шүүрлийн талаас: Сарын тэмдэг өөрчлөгдөх, өнчин тархины даавар дарангуйлагдах, нүүрс усны солилцоо өөрчлөгдөх, хуурамч чихрийн шижин илрэх, чихрийн шижин өвчтэй бол инсулин болон сахар бууруулах эмийн хэрэглээ ихсэх, Кушинг хам шинж илрэх, хүүхдэд өсөлт буурах
• Нүдний талаас: Арын доод хөндийн катаракт, нүдний дотоод даралт ихсэх, глаукома
• Дархлааны системийн талаас: Халдварын шинж илрэх, хүндрэх, халдвар сэдрэх, арьсны тест урвал дарагдах
• Хэт мэдрэгшлийн урвал: Арьсны нөсөө ихсэх эсвэл багасах, арьс арьсан доорх эдийн хатангиршил, буглаа, арьс улайх, дотор муухайрах, бөөлжих, коллапстай болон коллапсгүй анафилактик урвал, зүрх өвдөх, гуурсан хоолой агчих, зүрхний хэм алдагдах, даралт ихсэх эсвэл буурах
• Элэгний хатуурал, болон гипотиреодизмтэй өвчтөнд кортикостеройд дааврын нөлөө ихэсдэг.
• Нүдний херпес өвчний үед болгоомжтой хэрэглэнэ
• Протромбин бууралттай өвчтөнд кортикостеройдыг аспиринтай хамт хэрэглэхдээ болгоомжилно.
• Шархлаат колит, бүдүүн гэдэсний цүлхэн, нарийн гэдэсний анастомоз, АД буурах, ясны сийрэгжил өвчний үед болгоомжтой хэрэглэнэ.
• Капошийн саркома өвчний үед кортикостеройд эмчилгээг болгоомжтой хийнэ.
• Кортикостеройд эмчилгээг урт хугацаанд хэрэглэх үед катаракт болон глауком өвчний эрсдэл нэмэгдэх мөн хоёрдогч вирусийн халдар болон мөөгөнцөрийн халдварын эрсдэл нэмэгдэх хандлагатай.
• Өндөр тунгаар хэрэглэх үед АД буурах, ус эрдэсийн солилцоо алдагдах эрсдэлтэй.
• Жирэмсэн эмэгтэйд ургийн гажиг үүсгэх эрсдэлтэй тул хэрэглэхийг хориглоно.
• Хөхүүл үед бага тунгаар сүүний булчирхайг идэвхжүүлж сүү ялгаралтыг нэмэгдүүлнэ.