Найрлага
Ацикловир……………………400 мг, № 30 шахмал
Вирусын эсрэг шахмал
Найрлага:
Ацикловир……………………400 мг, № 30 шахмал
Ацикловир……………………400 мг, № 30 шахмал
Вирусын эсрэг бэлдмэл ацикловир нь энгийн херпесийн вирусын I ба II-р төрөл, Varicella Zoster, салхин цэцгийн вирус, бүслүүр үлд, Эпштейн-Баррын вирусын эсрэг идэвхтэй нөлөөлнө. Цитомегаловирусын эсрэг арай бага нөлөөлнө. Нянгаар халдварласан эсийн уураг тимидин-киназа нь ацикловиртой харилцан үйлчлэлцэж ацикловир трифосфатыг үүсгэнэ.
Ацикловир трифосфат вирусын ДНХ-д нөлөөлж вирусын үржлийг зогсоох бөгөөд тэгэхдээ эсийн хэвийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй.
• Энгийн херпесийн вирусээр үүсгэгдсэн өвчний үед
• Биеийн эсэргүүцэл суларсан өвчтөн вирусын халдвар авахаас сэргийлэх зорилгоор
• Салхин цэцэг, бэлгийн замын энгийн герпесийн вирусын анхдагч халдварын хүнд хэлбэрүүд
• Эрхтэн шилжүүлэн суулгах, хавдарын химийн эмчилгээний үед дархлаа муудсан тохиолдолд энгийн герпесын халдвараас сэргийлэх зорилгоор ууна.
Энгийн герпесийн вирусээр үүсгэгдсэн арьс, салстын халдварт өвчнүүд, дархлаа суларсан өвчтөнг эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор болон бүслүүр үлдийг эмчлэх зорилгоор 400мг-аар өдөрт 3 удаа 7-10 хоног ууж хэрэглэнэ. Энгийн герпесийн вирусээр үүсгэгдсэн халдварт өвчний үед 200 мг-аар өдөрт 5 удаа, урьдчилан сэргийлэх зорилгоор өдөрт 4 удаа, бүслүүр үлд эмчлэхэд 800 мг-аар өдөрт 5 удаа ууна. Хоёроос доош настай хүүхдэд том хүний хагас тунгаар уулгана. Эрхтэн шилжүүлэн суулгах болон бусад халдваруудад 6 долоо хоног хүртэл хэрэглэнэ.
Эмчилгээний хугацаа 5 хоног, үлд өвчний үед өвчний шинж тэмдэг арилсанаас хойш 3 хоногийн турш үргэлжлүүлнэ. Уруул, бэлэг эрхтэний энгийн герпесын вирусээр үүсгэгдсэн халдварт өвчнүүдийг эмчлэх зорилгоор 5% тосон түрхлэгийг 4 цагийн зайтай өдөрт 5 удаа 5-10 хоногийн турш түрхэнэ. Салхинцэцэг өвчний үед 2-6 насны хүүхдэд 20 мг/кг-аар 5 хоног хэрэглэнэ. Амны хөндийн салст бүрхүүлд өдөрт 3 удаа цацлага хийнэ.
Ацикловир гаж нөлөө багатай ч зарим тохиолдолд бөөлжис хүрэх, толгой өвдөх, гүйлгэх, ядрах нөлөө илэрч болзошгүй. 3 сараас доош хүүхдэд хэрэглэхгүй.
Антибиотик
Антибиотик
Антибиотик
Антибиотик
Антибиотик
Антибиотик
Антибиотик
Антибиотик