Д витамины тухай
Манай оронд хүн амын дунд аминдэм Д дутмагшил элбэг байна. Өвлийн улирал урт, Д аминдэмийг арьсаар дамжуулж авах боломж муу, цэвэр агаарт бага гардаг, таргалалт ихтэй, загасны мах бага хэрэглэдэг зэрэг олон хүчин зүйлээс болж аминдэм Д-ийн дутмагшилд ордог. Аминдэм Д-ийн дутмагшил нь ясны болон эрдэс бодисын солилцооны хямралд хүргэхээс гадна олон янзын өвчин үүсэх эрсдэл дагуулна.Тухайбал: инсулины дөжрөл, зүрхний метаболизмын өвчин, хавдар үүсэх аутоиммунны болон үрэвслийн өвчнүүд, сүрьеэ өвчинд нэрвэгдэх магадлал өснө. Орчин үеийн амьдралын хэв маягаас болж нялхас, бага насны болон өсвөр насны хүүхэд, том хүн бүгд аминдэм Д –г нэмэлтээр тогтмол хэрэглэх хэрэгтэй байна.
Аминдэм Д нь хүний биед хоёрхон замаар хангагддаг, хүнсээр эсвэл арьсанд нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр нийлэгждэг. Наранд биеэ шарахад арьсанд байгаа 7 дигидро-холестерин нь Д3 провитамин болж хувирна. Энэ нэгдэл дулааны нөлөөгөөр аминдэм Д3 болдог. Д3-ыг холекальциферол, Д2-ыг эргокальциферол гэж нэрлэдэг бөгөөд эдгээр нь хоорондоо зөвхөн молекулын бүтцээр багахан ялгаатай. Аминдэм Д нь элгэнд 2,5-гидролаза ферментийн нөлөөгөөр 2,5-гидрокси аминдэм Д буюу 2,5 (ОН) аминдэм Д болон хувирч энэ нэгдэл нь интерлейкин болон цитокины нийлэгжилтэд оролцож мөн макрофагийн нянгийн эсрэг полипептид кателицины үүсэлд их үүрэгтэй. Аминдэм Д2 нь хүний биед баяжуулсан хүнсээр дамжин нэвтэрдэг.
2012 онд манай улсад Gamargo C.A.Ganmaa Д нарын хийсэн клиник судалгаагаар 744 сурагчдад 300 OУH аминдэм Д –г нэгээс гуравдугаар сард нийт 60 гаруй хоног уулгахад амьсгалын замын өвчнөөр өвдөх нь 50% багассан байна. Олон оронд аминдэм Д нэмэлтээр авах хэмжээ 400 ОҮН-600 ОУН байгаа боловч манай орны онцлогоос хамааран энэ хэмжээ арай их 800- 4000 ОУН-ээр авах нь зүйтэй юм. Аминдэм Д нь тосонд уусдаг бөгөөд манай компанийн импортлосон аминдэм Д –ийн оливын тосон дахь Д3 холекальциферол нь биошингэцийн хувьд шахмал эмийн хэлбэрээс илүү гэдэг нь клиникийн судалгаагаар батлагдсан байдаг. Монфа эмийн төвийн 6 давхарт байрлах Евростандарт лабораторид аминдэм Д тодорхойлох шинжилгээг хийдэг бөгөөд цусанд тодорхойлсны дараа тунг тохируулан хэрэглэх нь хамгийн үр дүнтэй.