Найрлага
Пирацетам………………800 мг, № 100 шахмал
Ижил нэршил: Ноотропил, пирацетам, кальцетам
Уураг тархины үйл ажиллагааг сэргээх эм
Найрлага:
Пирацетам………………800 мг, № 100 шахмал
Пирацетам………………800 мг, № 100 шахмал
Ижил нэршил: Ноотропил, пирацетам, кальцетам
Пирацетам нь тархины цусан хангамжийг сайжруулж, бодисын солилцоонд эерэг нөлөө үзүүлнэ. Тархины эд эсэд АТФ-ын хэмжээг нэмэгдүүлж РНХ ба фосфолипидын био нийлэгжилтийг идэвхжүүлнэ. Олон жилийн турш эмчилгээний практикт өргөн хэрэглэгдэж ирсэн хүний бие махбодын исэлдэн ангижрах үйл явцыг идэвхжүүлж, ой ухааныг тэтгэж, уураг тархины хорт бодисыг тэсвэрлэх чадварыг дээшлүүлнэ. Ууж хэрэглэхэд энэ бэлдмэл ходоод, гэдэсээр сайн шимэгддэг бөгөөд гаж нөлөө илрээгүй. Неуротам тархины бодисын солилцоог сайжруулж, ой тогтоолт болон анхаарал төвлөрөх үйл ажиллагааг идэвхжүүлнэ.
• Тархины цусан хангамж муудах, сэтгэл санаагаар унах ялангуяа сэтгэцийн эм нөлөөлөхгүй тохиолдол болон гэмтлийн улмаас комд байдалд орсны дараа неуротамыг хэрэглэнэ.
• Неуротамыг хүүхэд болон насанд хүрсэн хүмүүст ой ухаан муудах, мартамхай болох, анхаарал төвлөрөхгүй зэрэг мэдрэлийн үйл ажиллагаанд өөрчлөлт гарсан үед хэрэглэнэ.
• Мөн өндөр настаны тархины үйл ажиллагаа муудсан шинж тэмдэг илэрсэн үед зөнөгрөлөөс сэргийлэх зорилгоор ууна.
• Архаг архидалтын делири (цагаан солио)-ийн үед түүнчлэн архи болон мансуурах бодисоор хордсон тохиолдолд хэрэглэнэ.
Хүнд өвчний үед 2-4 г-ыг ууж хэрэглэнэ. Гол хэрэглэдэг тун нь 0.4г өдөрт 3 удаа ууж эхлээд дараа нь 2 зөөлөн хальсан
бүрхүүлийг өдөрт 3 удаа ууна. Эмчилгээ эхэлснээс хойш 2-3 долоо хоногийн дараа эмчилгээний үр дүн илэрнэ. Эмчилгээг 2-6 сарын турш үргэлжлүүлнэ.
Уураг тархины үйл ажиллагааг сэргээх эм бэлдмэл
Уураг тархины үйл ажиллагааг сэргээх эм бэлдмэл
Уураг тархины үйл ажиллагааг сэргээх эм бэлдмэл
Уураг тархины үйл ажиллагааг сэргээх эм бэлдмэл