Бид 40 нас хүрээд өөрт маань үүсч болох нүдний эрүүл мэндтэй холбоотой асуудлуудын талаар мэддэг. Соёл иргэншил, амьдарлын хэв маягаас шалтгаалаад 40 нас гэдэг залуу нас боловч бие махбодийн хувьд тодорхой төвшинд анхаарч эхлэх ёстой байдаг.
Тиймээс та нүдний эрүүл мэнддээ анхаарал тавьж эхлээрэй. Энэхүү нийтлэлээрээ энэ сэдвийн талаар ярилцах болно.
40 наснаас эхлэн хамгийн түгээмэл тохиолддог нүдний эмгэгийн нэг бол миопия буюу холын харалган гэдэг нь ойр байгаа зүйлийг сайн харж, хол байгаа зүйлийг муу хардаг болохыг хэлнэ. Өөр нэг нийтлэг тулгардаг асуудал бол нүд хуурайших хам шинж юм. Эрүүл мэндтэй холбоотой асуудлын хувьд хурц гэрлийн нөлөөллөөс болж эвдрэх, алсын хараанд хөвөх, бүдгэрсэн өнгө зэрэг нь цөөн байдаг.
Ингээд танд зориулан дараах зөвлөмжийг хүргэж байна.
- Дэлгэцийн хэрэглээгээ хянах
Бидний өнөөгийн ажиллах арга барил өмнөх үеийнхнээс эрс ялгаатай болж хувирсан. Бид дижитал эрин үед амьдарч байна тиймээс бидний ажиллах, суралцах бүхий л үйл явц, дэлгэцийн хэрэглээтэй зайлшгүй холбогдох тул компьютер, телевиз, гар утас гээд маш их цагийг дэлгэцийн өмнө өнгөрөөж байна. Өөрөө ч мэдэхгүй хэрэглэж буй дэлгэцийн өндөр хэрэглээ нь нүдний хараа, эвэрлэг бүрхүүл, солонгон бүрхэвчид нөлөөлдөг.
Тиймээс эдгээр өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд дараах зөвлөгөөг дагаарай.
- Дэлгэцийг нүднээсээ хол барь. Бид утас, компьютераа нүднээсээ 20 см зайнд барьж хардаг. Энэ тийм тохиромжтой зай биш. Ядаж 50-60 см зайнд барьвал маш сайн.
- Дэлгэцний гэрэлтэлт (brightness) хэт хурц эсвэл хэт бүдэг байх нь нүдэнд хортой. Утас, таблет төхөөрөмжнийхээ гэрлийн тохируулгыг өөрчилж орчныхоо гэрлийн түвшинд тааруулах хэрэгтэй. Хурц гэрэлтэй орчинд нэмэгдүүлж, харанхуй орчинд бууруулах гэх мэт.
- 20 минут тутамд нэг удаа 2 минутын завсарлага авч, нүдээ амрааж хэвшээрэй.
Хэрэв та өнөөдөр амьдралын хэв маягт дээрх өөрчлөлтүүдийг тусгаж чадвал 40+ нас харааны өөрчлөлтүүд, эмгэгт өртөх магадлалыг эрс бууруулна гэж ойлгож болно.
- Хоолны дэглэм бол хаан юм
Хоолны дэглэм нь зөвхөн биеийн жин, галбирыг хянах явдал биш бидний өдөр тутмын үйл ажиллагааг хянадаг. Нүд бол бидний биеийн хамгийн мэдрэмтгий эрхтэн учраас хоолны дэглэм өөрчлөгдөхөд нүдэнд шууд нөлөөлдөг. Хараагаа сайн байлгахын тулд хоолны цэсэнд лууванг нэмж өгөх хэрэгтэй учир нь нүдний торлог бүрхэвч болон бусад хэсгийг жигд ажиллуулахад тусалдаг. Үүний зэрэгцээ витамин С, Е-ээр баялаг хүнсний ногоо, жимс жимсгэнийг оруулаарай. Эдгээр чухал шим тэжээлүүд нь таны харааг хэвийн байлгахад тусална.
- Нүдний дасгал хийж хэвших
Өдөр тутамдаа нүдний булчингуудыг чангалах, амраах дасгалуудыг хийж байгаарай. Өглөө бүр нүдний дасгал хийж хэвших нь илүү үр дүнтэй. Өглөө эрт биеийн доторх цусны урсгал нь таны бие болон нүдээр шим тэжээлийн бодисын тархалтыг тэнцвэржүүлнэ. Нүдний хүчилтөрөгчийн хангамж нэмэгдсэнээр катаракт, глаукомын эрсдлийг бууруулдаг.
Та нүдний хараа сайжруулах нүдний иогийн дасгалыг дагаад хийгээрэй.
Эх сурвалж: https://www.maxivisioneyehospital.com/blog/how-do-you-keep-your-eyes-healthy-after-the-age-of-40/
https://www.maxivisioneyehospital.com/blog/symptoms-of-age-related-eye-conditions/