АУ-ны магистр, МУ-ын ахлах зэргийн эмч Д.Болормаа бөөр шээсний замын өвчлөл тэр дундаа цистит буюу давсагны үрэвслийн талаар мэдээлэл хүргэж байна.
Циститийн шалтгаан бол 1 – рт Escherichia coli (E. coli) нян байдаг. Нөхцөлдүүлэх хүчин зүйл нь эмэгтэйчүүд илүү өвдөөд байна.
Яагаад эмэгтэйчүүд вэ гэвэл эмэгтэйчүүдийн давсагны үрэвсэл нь анатомиосоо шалтгаална. Ялангуяа жирэмслэх болон төрөх насны эмэгтэйчүүд ихэвчлэн өвчлөмтгий байдаг. Тиймээс бэлгийн замын үрэвсэлт өвчнөө бүрэн гүйцэт эмчлэх шаардлагатай.
Цистит буюу давсагны үрэвслийн үед тухайн хүнд ямар зовууриуд илрэх вэ?
- Шээсний сүвээр хатгаж өвдөх
- Шээхэд шархирч өвдөх
- Шээс ойр ойрхон хүрэх
- Дүлүүлж тасалдаж гарах
Зэрэг дээрх зовууриуд илэрдэг. Зовуурь илэрсэн тохиолдолд тухайн хүн шээсний шинжилгээгээ өгнө. Шээсний шинжилгээнд бактери болон эпител гарч байна уу гэдгээ ялгаж оношлуулна. Дараа нь эхо шинжилгээнд харуулна. Ерөнхийдөө шээсний бактериологийн шинжилгээ өгвөл бидний шалтгаан болоод буй Escherichia coli (E.coli) нян ямар хэмжээнд буй, тухайн нянг ямар антибиотикоор эмчлэх вэ? Гэдгийг тодорхойлдог.
Эмчилгээний хувьд эхлээд шалтгааныг бид эмчлэх ёстой. Шалтгааныг антибиотик эмчилгээгээр эмчилнэ. Шалтгааныг нөхцөлдүүлэх хүчин зүйлээ зогсооно.
Үүнд:
- Доороосоо даарахгүй байх
- Эмэгтэйчүүдийн үрэвслээ маш сайн эмчлүүлэх
- Эмийн эмчилгээг бүрэн гүйцэт дуусгах
Хүмүүсийн нийтлэг гаргадаг алдаа бол антибиотик эмчилгээгээ 5 хоног хийгээд зовуурь намдангуут эмийн эмчилгээгээ орхичихдог. Ингэхээр цистит дахин дахин сэдрээд байдаг. Үүнийг физиологиороо бодвол давсагны салст маань дотор талдаа улайгаад үрэвсчихсэн байгаа. Тэрхүү улайж байгаа үрэвслийг эмчлэхийн тулд тодорхой хэмжээний дэглэмүүдийг барих шаардлагатай.
- Давсгийг цочроохгүй хоол унд хэрэглэх
- Давсны хэрэглээг бууруулах
- Амтлагч халуун ногоог хэрэглэхгүй байх
- Доороосоо даарахгүй дулаан хувцаслах зэрэг нөхцөлдүүлэх хүчин зүйлээ зогсоогоод яг шалтгаан болж буй хүчин зүйлээ антибиотик эмчилгээгээр эмчилнэ.
Уросепт эмчилгээг санал болгож байна. Уросепт эмчилгээ, бөөрний цусан хангамж сайжруулах эмчилгээг бүрэн гүйцэт сайн хийвэл цистит буюу давсагны салстын үрэвсэл бүрэн гүйцэт эмчлэгдэх боломжтой юм.
Хэрхэн хэрэглэх вэ?
Хурц циститийн үед: Уросепт шахмалыг цайтай хамтад нь хэрэглэнэ. Цайг өдөрт 3 удаа хандлан ууна. 14 хоног хэрэглэхийг анхаарна уу.
Архаг циститийн үед: Капсулыг өдрийн 2ш – ээр удаан хугацаанд ууж болно. Цайг өдөрт 1 удаа хандлан хэрэглэнэ.
Жирэмсэн болон хөхүүл ээжүүд: Уросепт цай болон шахмалыг богино хугацаанд хэрэглэж болно.
Бага насны хүүхдүүд: Шахмалыг хэрэглэж болно. Уросепт цайг хандлаад тал аягыг өдөрт өгнө.
Эмчийн зөвлөгөө видеог доороос үзнэ үү.
https://www.facebook.com/100063776060533/videos/1775513756228201