Хүүхдэд нэмэлтээр Омега-3 өгөх хэрэгтэй юу?

Омега-3 тосны хүчил нь эрүүл зөв хооллолтын нэн чухал хэсэг юм. Нэн шаардлагатай тосны хүчлүүд нь ялангуяа хүүхдийн өсөлт, хөгжил болон эрүүл мэндийг сайжруулахад гол үүрэгтэй оролцдог. Маш олон эцэг эхчүүд хүүхдэдээ нэмэлтээр омега-3 өгөх нь хэр чухал  болох мөн аюулгүй байдлын талаар ялгаатай ойлголттой байдаг.  Энэхүү нийтлэл нь та бүхэнд омега-3 хүүхдэд өгөх хэрэгтэй юу, түүний ач тус, гаж нөлөө болох хэрэглэх тунгийн талаар нарийн мэдээллийг хүргэх болно.

ОМЕГА-3 ГЭЖ ЮУ ВЭ?

Омега-3 тосны хүчил нь ургийн хөгжил, тархи мэдрэлийн үйл ажиллагаа, зүрх судас болон дархлаа тогтолцоотой салшгүй холбоотой байдаг. Нэн шаардлагатай тосны хүчил гэх ойлголт нь эдгээр нь таны бие махбодод нийлэгждэггүй бөгөөд заавал хоол хүнснээс авах шаардлагатай байдагтай холбоотой юм. Альфа-линолины хүчил (ALA), эйкозапентаены хүчил (EPA), докозагексаены хүчил (DHA) гэсэн үндсэн хэлбэр байдаг. ALA нь ургамлын тос, самар, үр, тариа болон төрөл бүрийн хүнсний ногоонд агуулагддаг. Гэвч энэ нь дангаар идэвхтэй үйлдэл үзүүлдэггүй тул бидний бие махбодь түүнийг идэвхитэй хэлбэр болох DHA болон  EPA болгон хувирч ашиглагддаг ба энэ нь тун бага хэмжээтэй үүсдэг байна.   Харин EPA болон DHA нь сальмон, макерел загас, туна зэрэг тослог загасанд агуулагддаг ба төрөл бүрийн нэмэлт бэлдмэл хэлбэрээр өргөн тархсан байдаг. Омега-3 –ын нэмэлт бэлдмэлийг ихэвчлэн загасны тос, хавчны тос болон замагны тосноос гарган авсан байдаг.

ОМЕГА-3-ЫН ХҮҮХДЭД ҮЗҮҮЛЭХ АЧ ТУС

Маш олон судалгаагаар омега-3 нь хүүхдэд хэд хэдэн хэлбэрээр ач тустай болохыг харуулсан байдаг.

  1. АДХХ хам шинжийг бууруулах

Анхаарал дутмагшил хэт хөдөлгөөнтөх (АДХХ) эмгэг нь  хэт их хөдөлгөөнтөй байх, цочмог, анхаарал амархан сарнидаг зэрэг шинжээр илэрдэг нийтлэг тохиолддог нөхцөл юм.  Зарим судалгаагаар омега-3 –ыг нэмэлтээр хэрэглэх нь хүүхдэд АДХХ хам шинжид эерэг нөлөөтэй болохыг баталсан байдаг.16 оронд хийсэн судалгаанаас тоймлон хүргэхэд омега-3 нь ой тогтоолт, анхаарал, сурах чадамж, цочромтгой байдал болон хэт их хөдөлгөөнтөх зэрэг эерэг нөлөө үзүүлж буйг илэрхийлсэн байдаг ба эдгээр нь ихэвчлэн АДХХ эмгэгтэй холбоотой байдаг байна.79 эрэгтэй хүүхдүүдэд өдөрт 1,300 мг омега-3 уулгасан 16 долоон хоногийн судалгаагаар АДХХ эмгэгтэй болон эмгэггүй аль ч хүүхдийн анхаарал төвлөрүүлэх чадамжийг нэмэгдүүлсэн байна.Үүнээс гадна 52 томоохон судалгааны тоймоос үзэхэд хоолны дэглэмээ сайжруулах болон загасны тос нэмэлтээр хэрэглэх нь хүүхдийн АДХХ хам шинжийг бууруулах хамгийн итгэлтэй арга болохыг илэрхийлсэн байна.

  1. Астма өвчний хүндрэлийг бууруулна

Астма бол хүүхэд болон насанд хүрэгчдэд цээжээр өвдөх, амьсгалахад хүндрэлтэй болох, ханиалгах болон шуухинах зэрэг шинжээр илэрдэг архаг өвчин юм.Зарим омега-3 нь дээрх шинжийг бууруулдаг болохыг нотолсон байдаг.Жишээлбэл, астматай 29 хүүхдэд нийлбэр байдлаар 120 мг DHA болон EPA –г 10 сарын турш уулгахад астма-н шинж тэмдэг багассан байсан. Өөр нэг судалгаагаар  тасалгааны агаарын бохирдлын шалтгаант астма-тай 135 хүүхдүүдийн шинж тэмдгийг бууруулсан байв.

  1. Нойрны чанарыг нэмэгдүүлдэг

Нойргүйдэл нь 18-аас доош насны хүүхдүүдийн 4% -д илэрдэг. Нэг судалгаар нойргүйдэлтэй 395 хүүхдэд шинжлэхэд цусан дах омега-3 –н хэмжээ бага байсан бөгөөд 16 долоо хоногийн турш өдөрт 600 мг DHA  уулгахад нойргүйдэж сэрвэгнэх байдал багассан ба шөнө унтах хугацаа 1 цагаар уртассан байна. Бусад судалгаагаар омега-3 –г  жирэмсэн үед хэрэглэх нь нярайн нойрны цикл-д эерэг нөлөөтөй болохыг харуулсан байдаг.

  1. Тархины үйл ажиллагааг дэмждэг

Сүүлийн үеийн судалгаагаар омега-3 тосны хүчил нь хүүхдийн тархины үйл ажиллагаа, сэтгэл санаа ялангуяа сурах, ой тогтоолт үйл явц, тархины хөгжлийг дэмждэг болохыг баталсан байна. 183 хүүхдэд омега 3 -аар баялаг хүнсээр 6 сар хооллоход хэл ярианы сургах чадамж сайжирч, ой тогтоолт мөн сайжирсан байв.Үүнтэй төстэй бас нэг судалгаагаар 33 эрэгтэй хүүхдэд өдөрт 400-с 1,200 мг DHA 8 долоо хоног уулгахад духны урд бор гадаргын үйл ажиллагааг сайжруулсан байсан бөгөөд энэ хэсэг нь анхаарал төвлөрөл, өөрийгөө удирдах, хянах болон төлөвлөх зэрэг чадамжтай шууд холбоотой байдаг.

Илэрч болох гаж нөлөө

Загасны тос зэрэг омега-3-ын нэмэлт бэлдмэл нь ерөнхийдөө маш бага гаж нөлөөтөй байдаг. Гэвч дараах шинж тэмдгээс илэрч болох юм.

  • Муу амьсгалах
  • Таагүй амт мэдрэх
  • Толгой өвдөх
  • шар хөөрөх
  • Ходоод хямрах
  • Дотор муухайрах
  • Суулгах

Гаж нөлөө илрэхээс сэргийлж хүүхдийнхээ омега-3-ыг зөв тунгаар өгч байна уу гэдгийг хянах хэрэгтэй. Мөн та тогтвортой байдлыг үнэлэхийн тулд тунг багаас аажим ихэсгэх хэлбэрээр хэрэглэх нь зүйтэй. Загас болон бусад далайн амьтдын гаралтай тосонд хэт мэдрэг, харшилтэй хүмүүс хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Үүний оронд маалингын үрний тос эсвэл замагны тос зэрэг бусад омега-3 –аар баялаг хүнснээс авч болно.

ХҮҮХДЭД ХЭРЭГЛЭХ ТУН

Омега-3 н хоногийн тун нас болон хүйснээс хамааран өөр өөр байдаг. Хэрвээ та нэмэлт бэлдмэл хэрэглэдэг бол савлагаа дээрх тайлбартай сайтар танилцаарай. Тухайлбал ALA нь тунгийн өвөрмөц удирдамжтай байдаг. Хүүхдэд зөвлөх хоногийн тун нь:

  • 0–12 сартай: 0.5 грам
  • 1–3 настай: 0.7 грам
  • 4–8 настай0.9 грам
  • Охин 9–13 настай1.0 грам
  • Хүү 9–13 настай1.2 грам
  • Охин 14–18 настай1.1 грам
  • Хүү 14–18 настай1.6 грам

Тослог загас, самар, үр болон ургамлын тос зэрэг нь омега-3 –аар баялаг хүнс тул та хүүхдийн хоолны дэглэмд нэмж омега -3- ын хэрэгцээг амархан хангах боломжтой.

Харин өдөр тутам эсвэл тогтмол байдлаар таны хүүхэд хоол хүнсэндээ загас хэрэглэдэггүй эсвэл омега-3 –аар баялаг бусад хүнс хэрэглэдэггүй бол нэмэлт бэлдмэлийг сонгох нь зүйтэй юм. Ерөнхийдөө ихэнх судалгаанаас үзэхэд хүүхдэд хоногт нийлбэр байдлаар 120–1,300 мг DHA, EPA  хэрэглэх нь ач тустай болохыг илтгэсэн байна.

Байгалийн гаралтай туна загасны тос агуулсан хүүхдийн өсөлт хөгжил, оюуны чадамжийг нэмэгдүүлэхэд туслах 4 төрлийн жимсний амт бүхий #Marine_Gummy чихрийг танд санал болгож байна. Өдөрт 3-4ш өгөхөд хүүхдийн өдөрт авах Омега 3 хэрэгцээг бүрэн хангахад тусална.

Захиалгын утас: 8002-3673, 80002112, 9504940

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаяг бусдад харагдахгүй болно. Заавал бөглөх талбарууд * тэмдэглэгээтэй болно.