ХҮҮХДИЙН ӨСӨЛТИЙГ ДЭМЖИХ 500 ШИРХЭГ ВИТАМИН ХАНДИВЛАЛАА

 
              Монголын эм хангамжийн ууган байгууллагуудын нэг “Монфа Трейд ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд зорилтот бүлгийн хүүхдүүдийг хүнс тэжээлийн дутагдлаас сэргийлэх, өсөлт хөгжлийг дэмжихэд хувь нэмрээ оруулж флакон ЦЕРЕБРОФОРТ ГОЛД аминдэм хандивлалаа.
 
             Монфа трейд ХХК-ний Маркетингийн албаны дарга Д.Одсүрэн, “Зөв сэтгэлийн гараа” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Ариунзаяа нар нийт 4 сая төгрөгийн үнэ бүхий 500 ширхэг хандивын витаминыг өнөөдөр Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний ерөнхий газар хүлээлгэн өглөө.
 
              Энэхүү витамин нь бүх төрлийн аминдэм, эрдэс бодис агуулсан бөгөөд хүүхдийн тархины хөгжлийг сайжруулан, дархлааг дэмжих олон найрлагатай аж.
 
              Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл, “Хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал хариуцсан хорооны мэргэжилтнээр дамжуулан захын хороодоос сонгон зорилтот бүлгийн хүүхдүүдэд хүргэх болно” гээд, нийгмийн хариуцлагаа ухамсарлан хүүхдийн эрүүл мэндэд онцгой ач холбогдолтой бүтээгдэхүүн хандивлаж байгаад талархал илэрхийллээ.
 

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаяг бусдад харагдахгүй болно. Заавал бөглөх талбарууд * тэмдэглэгээтэй болно.