352 жилийн түүхтэй Дэлхийн хамгийн анхны эмийн компани болох Merck компаниас Монгол улсын хүн амын эрүүл мэндийг эрсдлээс хамгаахад чиглэгдсэн, хуурамч эмийг илрүүлдэг зөөврийн лабораторийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид бэлэглэлээ.
Энэхүү зөөврийн лабораторийн гааль, НӨАТ-н татварыг “Монфа Трейд” ХХК -ийн түншлэгч Монбиофарм компани нийгмийн хариуцлагын хүрээнд төлсөн байна. ХБНГУ-н дэлхийд алдартай Merck компанийн хуурамч эм илрүүлэх зөөврийн лабораторийн иж бүрдэлд нимгэн үет хроматографийн аргаар тодорхойлох багаж, тоног төхөөрөмж, өндөр цэвэршилттэй уусгагч, шил сав, жин, 86 эмийн стандарт бодис орж байна.
ОХУ болон БНХАУ-с ганзагаар чанаргүй, хуурамч, стандартын шаардлага хангаагүй эм орж ирэх тохиолдол бага хэмжээгээр байгаа учраас энэхүү зөөврийн лабораторийн тусламжтайгаар цаг хугацаа алдаж 7-с 14 хоногт гардаг байсан шинжилгээний хариу хурдан шуурхай гарахаас гадна эмийн түүхий эдийн шинжилгээг үнэн бодит, өндөр нарийвчлалтай хийгдэж ард түмэнд сайн чанартай эм очиж, эрүүл мэндийн эрсдлийг багасгах чухал ач холбогдолтой юм.