Хиймэл нулимс гэж юу вэ? Хэзээ хэрэглэх нь ёстой вэ?

   Хиймэл нулимс нь бидний нулимсны бүтэцтэй ижил төстэй найрлагатай, өдөр тутамд хэрэглэхэд тохиромжтой дусаалгуудыг хэлнэ. Нүдийг гадна орчноос тусгаарлах, чийглэх, хэвийн харах үүргийг гүйцэтгэж өгдөг. Нулимсан давхарга нь үндсэн гурван хэсгээс бүрдэнэ. Хамгийн гадна талд нь тосон давхарга, энэ давхарга маань бидний нүдний чийгийг гадагш алдахаас хамгаалж өгч байдаг. Энэ бүрхүүлийн маань 3 давхарга тосон давхарга, усан давхарга, салст давхарга маань хэвийн бүтцээ алдагдсаны улмаас хуурайшилт үүсдэг.

Хүн нүдээ цавчаад нээх үед нулимсан давхарга дахин шинээр үүсэж байдаг. Сүүлийн үеийн бидний амьдралын хэв маягтай холбоотойгоор нулимсан давхаргын үүсэлт багасч байна. Учир нь хэвийн үедээ хүн 4-6 сек тутамд нүдээ анивчиж байдаг бол дэлгэцийн хэт их хэрэглээ, нүд хуурайшилтын шалтгаан, орчны нөлөө, эмийн хэрэглээ, хооллолт, насжилт зэрэг шалтгаанаас болж, нүд хуурайшилт маш их болсон тул бид нар өдөр тутамдаа хиймэл нулимсыг нэмэлтээр хэрэглэх шаардлагатай болж байна. 

Хиймэл нулимсыг хэзээ хэрэглэх шаардлагатай вэ?

Нүдний хуурайшиж, аргаж, торох, танд тухгүй мэдрэмж төрж буй үед хиймэл нулимс хэрэглэхэд тохиромжтой. Мөн хиймэл нулимс нь өмнөх үеэ бодоход сонголт харьцангуй арвинтай болсон тиймээс мэргэжлийн эмчийн зөвлөмжийн дагуу өөрийн шинж тэмдэгт тохирсон хиймэл нулимсыг сонгон хэрэглэх нь чухал билээ.

Нулимсны булчирхайн үйл ажиллагаа дарангуйлагдаж, усан давхарга алдагдсан тохиолдолд усан суурьтай нулимс дусаах, зовхины эмгэгийн үрэвсэл буюу тосны сүвний бөглөрөл, үрэвсэл, хатангирших үрэвслээс шалтгаалсан хуурайшилт үүссэн байгаа тохиолдолд тосон суурьтай нулимс хэрэглэх нарийн заавартай байдаг учраас зөв оношлогоог хийлгэж, зөв нулимсыг сонгон дусаах шаардлагатай.

Хиймэл нулимс сонгон хэрэглэхдээ юуг анхаарах хэрэгтэй вэ?

Хиймэл нулимс сонгон хэрэглэхдээ дараах гурван зүйлийг анхаараарай.

  1. Найрлага – Тухайн хиймэл нулимсны үндсэн найрлага юу юм бэ? маш бага концентрац агуулсан байсан ч нүдний эвэрлэгийн эсийг гэмтээж, хараанд нөлөөлж байдаг учраас аль болох нөөшлөгч бодис агуулаагүй хиймэл нулимсыг сонгон хэрэглэх нь илүү тохиромжтой.
  2. Савлалт, хэмжээ – Хиймэл нулимсны маш олон сонголтууд байгаа тул хамгийн эхлээд савлалтыг харах нь зүйтэй. Том савтай, жижиг савтай, бүр нэг удаагийн савлагаатай хиймэл нулимсууд буй тул савлалтын хэмжээ их байх тусам тухайн бүтээгдэхүүнийг гадна биет орохоос хамгалах нөөшлөгч агуулсан байх тул аль болох жижиг, нэг удаагийн савлагааг сонгох нь чухал.
  3. Задалснаас хойш богино хугацаанд хэрэглэж дуусгах -Нүдний дусаалга   задлахаас өмнө ариун байдлаа хадгалдаг. Задалснаас хойш ариун чанар алдагдаж эхэлдэг тул задалснаас хойш 1 сарын дотор хэрэглэх шаардлагатай. Та нүдний дусаалгыг хэрэглэхдээ задалсан огноог тэмдэглэснээр хугацаа дууссан дусаалга хэрэглэхгүй байхад тустай. Задлаад удсан дусаалгыг хэрэглэхгүй устгах хэрэгтэй.

Нүдний эмч нарын лазер хагалгаа, ямар нэгэн нүдний архаг хуурайшилттай тохиолдолд олон жилээр удаан хугацаагаар дусаагуур хэрэглэх тохиолдолд хадгалагч бодис агуулаагүй дусаагуур сонгох нь зөв байдаг.

Монгол улсын эмийн бүртгэлд албан ёсоор нөөшлөгч бодис агуулаагүй матафреш хиймэл нулимс бүртгэгдсэн. Энэхүү хиймэл нулимс нь  өөрөө уян хатан шинж чанартай буюу нүдийг бүрэлзүүлэхгүй, нүдний 3 бүрхүүл болох хамгийн дотор талын салст давхаргадаа илүү хүрч үйлчилдэг учраас удаан хугацаагаар салстыг хамгаалах, чийглэг байдлыг хангах өөртөө усыг татах, мөн антикоксидант чанартай, эвэрлэгийг нөхөн төлжүүлэх чанартай дусаалга гэдгээрээ давуу талтай.

Мөн хэрэглэхэд хялбар, нэг удаагийн савлагаатай, ариун хиймэл нулимс гэдгээрээ давуу болно.

Хэрэглэх заавартай танилцана уу.

Эх сурвалж: https://www.allaboutvision.com/conditions/dry-eyes-faq/when-to-use-artificial-tears.htm

https://www.facebook.com/102758147865564/videos/233607421322646/

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаяг бусдад харагдахгүй болно. Заавал бөглөх талбарууд * тэмдэглэгээтэй болно.