Нүдний эрүүл мэндийн бүтээгдэхүүн сонгохдоо, ахуйн хэрэглээний зүйл сонгодог шигээ хандах нь буруу

Гялалзсан цоглог нүд, гоёмсог харцтай байхыг хүн бүр хүсдэг. Гэвч нүдний өөхлөлийг багасгах, шаралтыг бууруулна гэж эмчийн жоргүйгээр дур мэдэн олон төрлийн гаатай, судас агшаагчтай дусаалгыг тогтмол хэрэглэх байдал их байна. Энэ нь нүдэнд тийм ч сайн биш.

 Нүдний эрүүл мэндийн бүтээгдэхүүн бол шууд худалдааны телевизээр сурталчилж буй буй цахилгаан бараа, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнтэй адилтгах зүйл биш тул та сурталчилгаанаас илүүтэй эмчийн зөвлөгөө, бүтээгдэхүүний найрлага, гаж нөлөө зэргийг сайн судлах нь чухал билээ.

Гаатай, том савлагаа бүхий дусаалгыг өдөр бүр дусаах зориулалттай биш бөгөөд онцгой тохиолдолд долоо хоногтоо ганц хоёроос илүү дусаах ёсгүй байдаг

 Нөөшлөгч бодис агуулсан нүдний дусаалга, хиймэл нулимс нь таны нүдэнд хэрхэн нөлөөлдөг вэ?

  • Таны нүдний эвэрлэг бүрхүүл гэмтэж, зузаарах
  • Нүд аргаж, улайх, торох, аргах зэрэг шинж тэмдэг илэрч нүдний хуурайшилттай болох
  • Нүд бүрэлзэх, хараа муудах

Эдгээр дусаалгууд нь яг тухайн үед таны нүдэнд илэрч буй зовуурыг намдааж буй ч цаашлаад ямар үр дагавартай вэ? гэдгийг тооцох нь зүйтэй. 10-15 мг бүхий нүдний дусаалгыг задалснаас хойш нэг сарын хугацаанд хэрэглэж дуусгах ёстой байдаг. Тухайн бүтээгдэхүүнд гаднаас элдэв нян орохоос хамгаалах үүрэгтэй бодисыг нөөшлөгч бодис гэж нэрлэдэг. Энэ нь нүдний эвэрлэг буюу бидний нүдний хамгийн эхний давхаргыг гэмтээдэг тул нүдний чийглэг байдал буурч улмаар нүд аргаж, хуурайшихад хүргэдэг.

Нүдний хуурайшилтын шинж тэмдгийг  анзаарахгүй дур мэдэн нүдний дусаалгыг сонгон хэрэглэх эргээд сөрөг нөлөө үзүүлдэг байна.  Тиймээс та эхлээд өөрийн шинж тэмдгийг анзаарч, дараа нь мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авах нь чухал. Эмч таны шинж тэмдэгт тохирсон бүтээгдэхүүнийг зөвлөдөг билээ.

Та нүдний дусаалга хиймэл нулимсыг сонгон хэрэглэхдээ анхаарах зүйлүүдийг анхаараарай

  • Найз нөхөд, дотнын хүмүүсийн зөвлөмжийн дагуу дур мэдэн энэ төрлийн бүтээгдэхүүнийг авч хэрэглэхгүй байх
  • Өөрийн хэрэглэж буй нүдний дусаалга, хиймэл нулимсыг өөр бусдад дамжуулж хэрэглэхгүй байх
  • Том савлагаа бүхий 10-15мл савлагаатай дусаалгыг задалснаас хойш 1 сарын дотор хэрэглэж дуусгах
  • Хэрэв та лазер хагалгааны дараа , нүдний даралттай гэж оношлогдсон удаан хугацаанд хиймэл нулимс хэрэглэх бол хадгалагч бодис агуулаагүй нэг удаагийн савлагаа бүхий хиймэл нулимсыг сонгон хэрэглэж байгаарай.

Монгол улсын эмийн бүртгэлд албан ёсоор нөөшлөгч бодис агуулаагүй хиймэл нулимс гэж бүртгэгдсэн антикоксидант чанартай, эвэрлэгийг нөхөн төлжүүлэх үйлдэлтэй, нэг удаагийн савлагаатай, матафреш хиймэл нулимсыг санал болгож байна. Нүд аргах, улайх, торох, нулимс гоожих зэрэг нүдний хуурайшилтын шинж тэмдгийн үед хиймэл нулимс хэрэглээд ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байвал нүдний эмчид хандаж үзүүлэхийг зөвлөж байна.

Бидний бэлдсэн нийтлэлийг уншсан танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаяг бусдад харагдахгүй болно. Заавал бөглөх талбарууд * тэмдэглэгээтэй болно.