Контакт линзээ хэрхэн зөв хэрэглэх вэ?

Контакт линз нь нүдний шилний оронд тав тухтай, тохиромжтой сонголт юм. Бид өдөр тутамдаа, гоёлын болон харааны контакт линз хэрэглэдэг.

 Гоёлын болон харааны линзийг хэрэглэж хэвшихийн тулд зохих цэвэрлэгээ, арчилгаа шаарддаг. Хэрэв та одоо контакт линз зүүж эхэлж буй бол асуултууд гарч ирж магадгүй юм.

Контакт линзээ хэрхэн цэвэрлэж, арчлах вэ?

  1. Линз хэрэглэх үедээ гараа тогтмол угаах, уусмалаа тогтмол шинэчлэн,  эрүүл ахуйн дэглэмээ сайн сахих шаардлагатай.
  2. Контакт линзээ ариутгах бүртээ шинэ уусмал хэрэглээрэй. Өмнө нь хэрэглэсэн уусмалаа дахин бүү ашиглаарай.

 

Линз зүүх үедээ зайлшгүй анхаарах зүйлс:

  • Линзээ зүүх болон авахын өмнө зайлшгүй гараа угааж, сайтар хатаасан байх. Үнэргүй бактерийн эсрэг шингэн савангаар гараа угааж хэвших.
  • Линзээ цэвэрлэх, хадгалахдаа шинэ уусмал хэрэглэж хэвших
  • Контакт линзний зориулалтын саванд хадгална. Жишээлбэл 24 цаг, 1 сар, 3 сар, 6 сар, 1 жилийн линз гэх олон сонголтуудтай тул та тухайн заасан хугацаанд хэрэглэх шаардлагатай. Тиймээс зохистой хугацаанд зүүж хэвших. 1 сар зүүх хугацаатай линзийг 3 сар зүүж болохгүйг анхаарна уу.
  • Линзийг өдөрт өглөөнөөс орой хүртэл 8 цагаас хэтрүүлэхгүй зүүгээрэй. Учир нь өдөрт зүүх хугацааг уртасгаснаар нүдний эвэрлэг бүрхүүлийг гэмтээхэд нөлөөлдөг. Тиймээс өдөрт 8-аас илүү цаг зүйхгүй байх дэглэмийг баримтлаарай. Мөн линзтэйгээ унтаж болохгүй бөгөөд унтахын өмнө зайлшгүй линзээ авч зориулалтын саванд хийж хэвших.
  • Усанд линзтэй орох, усан санд сэлэх хориотой. Учир нь усаар дамжин амёб- нэг эст биет эвэрлэгийг халдварлан өвчлүүлэх маш том аюултай.
  • Контакт линзийг дамжуулан хэрэглэхийг хориглоно.

Линз зүүсэн үед нүд хангалттай чийгшил авч чаддаггүй тул эмч нар ихэвчлэн нэмэлтээр нь “хиймэл нулимс” хэрэглэхийг зөвлөдөг. Учир нь линз нь нулимсны ууршилтыг нэмэгдүүлснээр нүдний хуурайшилт, үрэлт үүсгэдэг байна. Энэ үед хийх хамгийн чухал алхам бол хангалттай чийгшүүлж, хиймэл нулимсыг тогтмол хэрэглэж хэвших юм.

Та контакт линз хэрэглэдэг бол хиймэл нулимсыг 2 цаг тутам дусааж, хэвшээрэй. Ингэснээр нүдний нулимсан бүрхүүлийг чийглэг байдлыг нэмэгдүүлдэг. Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд бол контакт линзийг түлхүү хэрэглэж байна. Контакт линз хэрэглэхдээ тухайн компанийн стандарт шаардлагыг баримтлах, цагаа зөв тохируулах, мөн эрүүл ахуйн дэглэмээ баримтлах шаардлагатай байдаг. 

Ер нь бол шаардлагагүй тохиолдолд аль болох контакт линзний хэрэглээнээс татгалзах нь зүйтэй байдаг. Нүдний эмч нар контакт линз тогтмол хэрэглэх үед хадгалагч бодис агуулаагүй натрийн гиалуронат 0,1 % агууламж бүхий нэг удаагийн савлагаатай ариун чанарын матафреш хиймэл нулимсыг сонгон хэрэглэхийг зөвлөж байна.

Бидний хүргэсэн зөвлөгөө мэдээллийг уншсан танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаяг бусдад харагдахгүй болно. Заавал бөглөх талбарууд * тэмдэглэгээтэй болно.